Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Улсын заан Б.Серик манай дуранд

    07/07/2026

    Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

    07/07/2026

    Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

    07/07/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонжоо»Дуучин Ч.Цэлмүүний амжилтын ард үзэсгэлэнт ээж нь байдаг
Сонжоо

Дуучин Ч.Цэлмүүний амжилтын ард үзэсгэлэнт ээж нь байдаг

coolBy cool12/17/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Дуучин Ч.Цэлмүүнийг UBS телевизээс зохион байгуулдаг “Universe Best Songs” нэвтрүүлгийн анхны ялагч гэдгээр хүмүүс сайн мэднэ. Өдгөө 29 настай тэрээр алс холын арлын оронд хоёрдахь амьдралаа монгол залуутай эхлүүлсэн.


“Universe best songs” тэмцээний анхны Гранпри шагналын эзэн тэрээр ээждээ төрсөн өдрийн мэнд хүргэжээ. Түүний ээжийг Ариунтуул гэдэг. УИХ-ын гишүүн асан Баярсайханы төрсөн эгч юм. Өдгөө 50 насыг зооглосон Ариунтуул бүсгүй үеийнхнээсээ 10 насаар залуу харагддаг.
Дуучин Ч.Цэлмүүнийг ээж нь багаас нь боловсролд нь анхаарсан байдаг.
2008 онд “Монголын Оюутны Мисс” болоход нь ээж нь хамгийн их дэмжиж байсныг Ч.Цэлмүүн хэлдэг.

Ч.Цэлмүүний аав нь христийн сүмд номлогч хийдэг. Тиймээс БНСУ-ын 100 хувь хөрөнгө оруулалттай “Эм Ай Ю” сургуулийг Биотехнологи, хүнс судлаач мэргэжлээр төгссөн.

Тэрээр мэргэжлийнхээ тухай ярихдаа “Шинжлэх ухаан гэдэг маань амьдралыг судалдаг. Амьдрал гэж юу юм бэ, яах гэж амьдрал байна вэ, би яах гэж төрсөн юм, бид юуны төлөө амьдарч байгаа юм гээд л тэр бүх нууцуудыг харж эхэлдэг болов уу. Би анхандаа эмээж байсан. Учир нь энэ мэргэжлээр явснаар цаашид эрдэмтэн болохдоо бэлтгэж байна гэсэн үг. Нэгдүгээр курст хими, биологи, физик, математик зэрэг хүнд хичээлүүд үзэх үнэхээр хэцүү байсан шүү. Одоо бол би мэргэжлээ их зөв сонгожээ гэж бодож байна” гэжээ.
Дуучин бүсгүй АШУҮИС-д орчны эрүүл мэнд сэдвээр магистраа хамгаалж, саяхан Японы Тохоку Их Сургуульд докторын зэргээ хамгаалсан юм.

Тэрбээр 2012 онд Н.Алтанхайрхан гэх залуутай хуримаа хийж хөөрхөн хүүтэй болсон ч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй.


Харин дуучин бүсгүй уран бүтээл болон хувийн амьдралаа ганцаар зохицуулж ирсэн. Тэрээр сүүлд С.Ангараг хэмээх залуутай гэрлэж байгаагаа албан ёсоор зарласан. Удаан хугацаанд найз нөхдийн холбоотой байсан тэд одоо Япон улсад ажиллаж, амьдарч байгаа. Түүний найз залуу С.Ангараг нь Монголын шигшээ багийг төлөөлж талбайн теннисний төрөлд Азийн наадамд оролцож байжээ.
Дуучин Ч.Цэлмүүн саяхнаас “TSELMUUN Chinzorig” юүтүб сувгаараа влог хөтөлж эхэлжээ. Тэрээр влогоороо дамжуулан өөрийн амьдралын хэв маяг, залуучуудад хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг түлхүү оруулдаг юм.

сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Реппер Н.Цэцэнбилэгийн гэр бүл тавуулаа болж, анхны аяллаа хийв

07/06/2026

Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

07/06/2026

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

07/07/2026

Реппер Н.Цэцэнбилэгийн гэр бүл тавуулаа болж, анхны аяллаа хийв

07/06/2026

Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

07/06/2026

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Дуучин Э.Аминхүслэн хоёр хүүгээрээ гангарчээ

07/06/2026

Жүжигчин, хөтлөгч Э.Уянга Алтай Таван Богдын оргилд амжилттай гарлаа

07/06/2026

Охидын краш хэмээн нэрлэгддэг Х.Сумъяадоржийн төрсөн өдөр тохиож байна

07/05/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.