Нийтийн дууны урлагт өөрсдийн байр суурийг хэдийнэ эзлэсэн гэр бүлийн хос дуучид бол А.Анхбаяр, Б.Чанцалдулам юм. Цаг үеийн нөхцөл байдалд тохируулан анхны online тоглолтоо өчигдөр амжилттай хийлээ. Тоглолтонд өөрсдийн нэрийн хуудас болсон дуунуудаас гадна шинэ уран бүтээлүүд нь дуулагдсанаас гадна бусад уран бүтээлчид ая дуугаа өргөжээ.
Тэд энэхүү тоглолтын “Дулам сан”-гаар дамжуулан зорилтот бүлгийн айл өрхүүдэд шинэ жилийн бэлэг хүргэхээр болсон билээ.
Ингээд та бүхэнд Дуучин А.Анхбаяр, Б.Чанцалдулам нарын “Тэр л хэвээрээ” анхны тоглолтын зургуудаас сонирхуулъя.