УНТЭ- ХҮСҮСТ М.Отгонбаяр эмчийн зөвөлгөө:
Хүссэн хүсээгүй бид Коронатайгаа хамт цааш амьдарна. Вакцин хийгдсэн ч мутацид орсон шинэ , шинэ хэлбэрүүд бидний дунд байсаар байх болно.
! Гол нь халдвар авсан тохиолдолд айж сандралгүйгээр өөртөө болон гэр бүлээдээ анхны тусламж үзүүлчихдэг байх шаардлагатай ба манай эрүүл мэндийн байгууллагууд ч шинж тэмдэг бүдэг , хөнгөн үед гэрээр өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн эмчлэх , тусгаарлах талаар зааж зөвлөж эхэлмээр байна.
! Ковид -19 халдвар авснаас хойш шинж тэмдэг илэрч гарах үе 5-6 хоног / нууц үе / тул халдварлах чадвар өндөртэй . .Өөрөөр хэлбэл шинж тэмдэггүй явах энэ хугацаанд олон хүнд халдварлана гэсэн үг . Гэтэл бусад / influenza , rhinovirus, coronaviruses, adenoviruses / вируын нууц үе 1-3 хоног. Харин хүүхэд болон залуучуудын хувьд ковид-19 хүндрэл болон үхэл, бусад вирусыг бодвол харьцангуй бага .
! Судалгаануудаас харахад халдвар авсан хүмүүсийн 30 % -д эхний шинжилгээгээр вирус илрэхгүй байна. Манайд ч мөн 2-3 дахь шинжилгээгээр вирус илэрч байгаа тохиолдол цөөнгүй байна.
! Тэгэхээр танд ямар нэг халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд / хурай ханиах, халуурах, ядрах , хоолойгоор хөндүүрлэх / гэртээ өөрийгөө тусгаарла , ажилдаа явсаны хэрэггүй. Эмнэлэг рүү бол бүр явсаны хэрэггүй учир нь халдвар авна, тараана .
! Эмнэлэг бол онцгой обьект. Халдвар гарч хаагдвал Коронагаас илүү бусад өвчнөөр хүмүүс хүндэрч нас барна. Коронагийн үхлийн хүндрэл бусад өвчний үхлийн хүндрэлээс хамаагүй бага буюу 80-85 хувь нь ханиад нусгайрах шинж тэмдгээр илэрч , өөрөө эдгэнэ !
! Доорхи эмүүдийг гэрийн эмийн сандаа бэлэн байлгавал зохино
– aspirin 81 мг эсвэл 100 мг өдөрт нэг удаа уух / цус шингэлэх бэлдмэл , бага тунгаар уухад биед ямар ч хоргүй, / Сүүлийн судлагаануудаас үзэхэд вирус цусны зуурамтгай чанарыг ихэсгэж уушигны эдэд бүлэнт хүндрэл, үхжил үүсгэж үхэлд хүргэж байна. Энэ эмийг хэрэглэсэн өвчтөнөөс , хэрэглээгүй нь их хүндэрч байгаа
– ibuprofen 400-600 mg 6-8 цагаар хоолтой хамт /өвдөлт намдаах, халуун бууруулах , үрэвслийн эсрэг үйлдэлтэй/
– Paracetamol / Tylenol / 1000 mg 6-8 цагаар / халуун бууруулах /уух
-Cetirizine /Benadryl 50 mg / харшлын эсрэг – унтахаас өмнө 1 удаа
– Salbutamol / Albuterol inhaler/ – хоолой руу цацлагаар / бачуурсан үед/
– Remdesivir Америкийн хоол , эмийн хяналтын хорооноос санал болгож буй энэ эм нь яг вирусын эсрэг үйлчилгээтэй / дээр зөвлөсөн бусад эмүүд шинж тэмдгийн эсрэг
Ковид-19 эмчилгээнд үр дүнтэй нь батлагдсан боловч манайд бол хэт өндөр үнэтэй , / зөвхөн 5 хоногийн курс эмчилгээ нь 3000 гаруй доллар гэж бичсэн байна лээ / олдоц ямар байдгийг ёстой мэдэхгүй байна. Энэ эмийг хэрэглээгүй ч дээрхи шинж тэмдгийн эсрэг эмүүдийг хэрэглээд гэрээр эдгэрсэн тохиолдол халдвар авсан хүмүүсийн ихэнхи хувьд байна.
– Дааврын төрлийн эм / prednisolone/ корона эерэг буюу онош батлагсанаас хойш эмчийн заавраар ууж эхлэх.
– Вит С , Д өдөр бүр хангалттай тунгаар уух
Бусад
Pulse oximeter – цусанд байгаа хүчилтөрөгчийн хэмжээ , судасны цохилтын тоог үздэг багаж / хуруунд зүүдэг хэлбэртэй байгаа тул гэртээ нэгийг аваад тавьчих / судасны цохилт 90 / мин , хүчилтөрөгчийн хэмжээ 88% доош болвол шууд эмнэлэгт хандана .
Будаатай жижиг уут хийгээд өвдсөн үед халаагчид / пээчинд/ хийж халаагаад цээж , толгойд тавьж болох
Доош харж давсаг , ахар сүүл дор дэр хийж хэвлий цээж чөлөөтэй хэвтвэл уушигны цусан хангамж сайжирна . Цагт 10 доошгүй удаа гүнзгий амьсгална .
Шинж тэмдэг хүндэрч амьсгал авахад төвөгтэй, халуун буурахгүй 3-5 хонох … зэрэг тохиолдолд 119 –т мэдэгдэж зөвлөлгөө авах , эмнэлэгт хандах.
УНТЭ –ХҮСҮСТ эмч М. Отгонбаяр 2021-01-02