Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

    07/08/2025

    Э.Аминхүслэнгийн хятад төрх

    07/08/2025

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Сангийн яамны нэг ажилтны буруугаас болж Спорт цогцолборын барилга царцах эрсдэлтэй байна
Фото

Сангийн яамны нэг ажилтны буруугаас болж Спорт цогцолборын барилга царцах эрсдэлтэй байна

coolBy cool10/05/2018Updated:10/05/20181 сэтгэгдэл2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

 

Ирэх жилийн төсвийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж эхлэх энэ үед хүн бүр төсвийн төслийг анхааралтай ажиглаж байсан. Тэгвэл энэ цаг үед Сангийн яамны мэргэжилтний алдаанаас болж санхүүжилт нь царцсан барилгад Ерөнхий сайд, Сангийн сайд, БСШУС-ын сайд анхаарах шаардлага байгааг дуулгаж байна.

Спортын салбар ЭМЯ-ны харьяалагддаг байхад Сүхбаатар дүүрэгт 1000 хүний суудалтай дүүргийн спорт цогцолбор МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн ард  барих ажлын эхлэл тавигдсан байдаг. Улмаар Эрүүл мэнд, спортын яамнаас Сүхбаатар дүүргийн спорт цогцолбор барих “Грийн ресоурс констракшн”ХХК-тай гэрээ байгуулан барилгын ажлыг 2015 оноос эхлүүлсэн байдаг. 2016 онд спортын салбар БСШУЯ-ны харьяанд шилжсэн бөгөөд Спорт цогцолбор барих захиалагч нь л өөрчлөгдсөнөөс гэрээнд заасны дагуу 2016, 2017 онд барилгын ажил хэвийн явагдсаар иржээ. Улмаар 2018 оны гэрээний дагуу санхүүжилтээ авч барилгын ажил явуулах гэтэл Сангийн яамны мэргэжилтэн шивж оруулах байсан ажилдаа алдаа гаргажээ. Ингэснээр тус барилгын 2018 оны төсөв болох хоёр тэрбум төгрөгийг 2018 оны төсөвт шивээгүйгээс болж бүхэл бүтэн барилгын ажил нэг жилээр царцсан байгаа юм. Тиймээс “Грийн ресоурс констракшн” ХХК бүтэн нэг жил царцаахгүйн тулд өөрийнхөө нөөц хөрөнгөөр 400 000 сая төгрөгийн бүтээн байгуу-№лалтыг энэ онд хийсэн байна.

Хамгийн ноцтой нь 2018 оны төсөвт тусгагдаагүй алдаа ирэх жилийн төсөвт туссан байгаа юм. Тиймээс тухайн барилгын зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт хүсэлт гаргасан байна.

Өөрөөр хэлбэл барилгын ажил нь 40 хувьтай, 2.2 тэрбум төгрөгийн өртөг шингээсэн барилга өнөөдөр дахин царцахад хүрээд байна. Хэрвээ барилга ийнхүү царцах юм бол ашиглалтад орох хугацаа нь хойшлохын хэрээр төсөвт өртөг нь нэмэгдэх болно. Мөн барилгын чанарт ч сөрөг нөлөө үзүүлэх зэрэг олон сөрөг талтай.

Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, иргэдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж байгаа бол төрөх эмнэлэг, сургууль, спорт цогцолборын энэ мэт царцаад байгаа барилгуудынхаа санхүүжилтийг яаралтай шийдэж ашиглалт оруулахчихвал энэ засгийн гавьяа гэж хэлж болохоор.

Царцаад байгаа энэ мэт барилгуудаа үргэлжлүүлэх, Сангийн яам өөрийн мэргэжилтний алдааг засахад анхаарвал өнөөдөр нэг ч гэсэн барилга хугацаандаа ашиглалтад орох боломж байхгүй биш байна. Тодруулбал, ирэх жилийн төсөв хэлэлцэж байгаа энэ цаг үед санал оруулснаар царцаад байгаа уг барилгын санхүүжилтийг олгох боломжтой гэдгийг салбарын сайд Ц.Цогзолмаа болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт дуулгаж байна.

Бид төрийн албан хаагчийн буруугаас царцаад байгаа барилгын талаар цувралаар эргэж мэдээлэх болно.

цаг үе
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.