УДЭТ-ын “Захиргаа, удирдлагын хэлтэс”-ийн дарга, СТА, жүжигчин Б.Отгонбат.
ОУХНЦ-ын үе үеийн бүлгийн удирдагчиддаа сар шинийн босгон дээр тохиож буй сайхан үйл явдлын талаар мэдээ дуулгая.
Та бидний эрхэм багш, ОУХНЦ-ын ерөнхий захирал Б.Отгонбат багш маань МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН хэмээх хүндтэй цолоор шагнагдаж байна.
Монгол төрийн их наадмын продюсер-хөтлөгч, “Гэгээн Муза” Олон улсын театрын наадмын ерөнхий зохион байгуулагч, академийн гишүүн, УДЭТ-ын жүжигчин бөгөөд ҮЭ-н дарга, СУИС-ийн ТУС-ийн багш, ОУХНЦ-ын харшийн наадмын зохиолч, найруулагч, Монгол туургатан хүүхдийн урлагийн их наадам, ЮНЕСКОгийн наадмуудын зохион байгуулагч, хөтлөгч, найруулагч гээд дурдаад байвал дуусашгүй үнэтэй хувь нэмрийг урлаг соёлын болон хүүхдийн байгууллагын салбарт оруулсан эрхэм гишүүн.
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Отгонбат нар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдэгээр шагнуулахаар болсон байна.