Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч, улс төрийн тоймч, доктор Б.Дашзэвэг өнгөрсөн аравдугаар сарын 1-нд долоон настай охиныг хүчиндэхээр завдаад үйлдэл дээрээ баригдсан.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Дашзэвэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Давж заалдах үатны шүүх энэ шийдьрийг хэвээр үлдээсэн.
Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 350 дугаар магадлалтай Б.Давшзэвэгт холбогдох 2 хавтас хэргийг шүүгдэгч Б.Дашзэвэг болон түүний өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан гомдлыг үндэслэн УДШ ирэх лхагва гаригт хянан хэлэлцэх гэж байна.