Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Цэдэндоржийн Энхбаяр Монгол Улсын ГавьяатБарилгачин цол хүртлээ

    07/09/2025

    “Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

    07/08/2025

    Э.Аминхүслэнгийн хятад төрх

    07/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Guys666″ хамтлагийн дуучин М.Мягмарын гэр бүл
Папарацци

“Guys666″ хамтлагийн дуучин М.Мягмарын гэр бүл

Эрхэм админBy Эрхэм админ08/14/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Guys666″ хамтлагийн дуучин М.Мягмар баргил хоолойтой, бакь хоолойтой ч тун ч уян зөөлөн тэрээр “Аз жаргалын хамгийн дээд цэг бол гэр бүл” хэмээж байсан. Жирэмсэн эмэгтэйчүүд түүнд хамгийн үзэсгэлэнтэй харагддаг бөгөөд тэрээр удмыг нь залгуулж буй хайрт гэргийдээ сэтгэлийн үгээ хэлэх дуртай.

Тэрээр охиноо төрхөд эхнэртээ хандан
“Өглөөг мишээж угтсан хэн бүхэнд алтан наран ивээлээ хайрлаж амжилт ялалт, баяр баясал, жаргал бүхнийг гэрлээрээ дамжуулан байгаа нэгэн сайхан өдөр. Эмнэлгийн ариун цэврийн өрөөнд сахлаа юу ч үлдээлгүй хусаад гарч ирээд бичиж сууна. Учир нь 5 жилийн өмнө анх Аав болохдоо тэвдэж сандраад сахал үсэндээ ч ач холбогдол өгөлгүй анхны үрээ гар сунган тэвэрч байсансан. Анх мэндэлсэн өдрөө хүү минь учиргүй их уйлаад байхаар нь орой нь арга буюу лааны тосоор ширгэлтэл юу гарсан нь ойлгомжтой! Тэгээд л…

Хүү төрвөл Аз

Охин төрвөл Жаргал ирдэг гэж ярьдаг юм билээ.

Аз жаргалтай айл болгохын тулд 10 сар биедээ бие ургуулж, амралт ачааллаа тэнцүүлэх гэж ер бусын тэнцвэргүй өдөр хоногуудыг туулж ирсэн ханьдаа талархаад баршгүй. Нэгэн биений минь нөгөө тал болсон хань минь бусдын адил Ээж болж байгаа хэдий ч өрх гэрт минь баатарлаг гавьяа байгуулж байгаа нь энэ билээ. Уух унд, амьсгалах агаарын хүнд нөхцөл дундуур үрээ тээж 10 сарын ард гарна гэдэг өнөөгийн Улаанбаатарчууд бидэнд томоос том даваа юм. Чухамдаа гэрэл гэгээтэй талыг олж харж, өнгөт ирээдүйг төсөөлж тэмүүлэх хүсэл сэтгэл нь биднийг Аз жаргалд хөтөлсөн гэмээр…

Амьдралын хамгийн дээд амт нь Хүүхэд төрөх.

Өрх гэрт бүл нэмэхээс илүү аз жаргал үгүй билээ. Монголын мянга мянган залуус өнөр өтгөн айл гэр болж аз жаргалаа цэцэглүүлэн хэл ам хэрүүл тэмцлээс холуур байж нэгэндээ итгэн, нэгнээ хайрлан, үрсээ тэтгэж, өвгөдөөс суралцаж явбал өнөө цагийн амьдралын утга энэ.

Өнөөдрөөс эхлэн өргөө гэртээ орохдоо өвдөг дээрээ мөлхөж, авиагаар ярьж хэлээ хазлан, өндөр төрийн зарлиг мэт тушаалтай, эмзэг нандин нэгэн хүний эрхэнд орж байгаагаа төсөөлж мэдэрч байгаагаа бодохоор л дотроос минь хайр ундарч, гэрэл цацарч байна. Охин үрийн аав байна гэдэг цоо шинэ, өөр ертөнц байдаг гэдгийг олны ярианаас л сонсож, дотроо битүүхэндээ хүсэж мөрөөдөж байснаа нуух юу байхав. Хайраас үсэрсэн оч минь охин болон бидэнд ирж байгаад орчлон хорвоод баярлаад баршгүй.

Удамт түүхээ үргэлжлүүлэх үнэнхүү хүслийг минь таалсан Хувь тавиландаа гялайлаа.
Аминаасаа амь тасалж, биеэсээ бие ургуулсан Учрал хайрын минь билэг тэмдэг Хань минь чамдаа баярлалаа” гэж байсан удаатай.

Түүний даруухан эхнэрийн зургаас сонирхье.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Цэдэндоржийн Энхбаяр Монгол Улсын ГавьяатБарилгачин цол хүртлээ

07/09/2025

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Цэдэндоржийн Энхбаяр Монгол Улсын ГавьяатБарилгачин цол хүртлээ

07/09/2025

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.