Хошин урлагийн “Эмоци” хамтлагийн гишүүн Г.Нарансолонго халдлагад өртжээ. Энэ тухайгаа цахим хуудаснаа мэдээллээд, “Зам шахаж, бууж ирж цонхоор нь гараа оруулж эмэгтэй хүн цохиж, чулуу барин дайрсан энэ жолоочид гомдол мэдүүлмээр байна. Хаана хандах вэ” гэжээ.
Жүжигчин бүсгүйн хувьд замын хөдөлгөөнд оролцож явахдаа нийтийн тээврийн жолоочтой үл ойлголцон дээрх асуудал үүссэн бололтой.
Тэрээр гомдолтой байгаагаа илэрхийлж, Нийтийн тээврийн Ерөнхий газар болон цагдаад өргөдөл өгч гомдол мэдүүлэхээр болоод байгаа гэнэ.