МУГТ Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа дараах бичвэрийг оруулжээ. Тэрбээр “60 кг бол миний үндсэн жин. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан.
Тийм дээ ч бэлтгэлээ маш сайн хийсэн. Жиндээ орсон. Гэхдээ л бүх зүйл санаснаар болсонгүй ээ. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа” гэжээ.
Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд ДАШТ-нд оролцох тамирчныг тодруулахын тулд сорилго тэмцээнд ялсан Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга болон Э.Цэндбаатар нарын хооронд тулаан явуулахаар шийдвэрлэсэн.
Үүн дагуу сорил тоглолт өнөөдөр буюу аравдугаар сарын 3-нд 13:00 цагаас Эрдэнэтийн Сэлэнгэ баазад болох товтой байсан.
Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу сорил тоглолтод оролцох тамирчид өнөөдөр өглөө 07:00-08:00 цагийн хооронд жингээ үзүүлэх байсан ч О.Тулга цагтаа жингээ үзүүлж 59.9 кг-аар жиндээ орсон. Харин МУГТ Э.Цэндбаатар жингээ үзүүлээгүй гэж Боксын холбооноос мэдэгдсэн.
Тэгвэл Э.Цэндбаатар дараах бичлэгийг өөрийн цахим хуудаснаа мөн байршууллаа.
https://www.facebook.com/100025503583281/posts/947900356070075/?d=n