Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

    07/18/2026

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ц.Нямдорж олон улсын байгууллагаас сануулга авчээ
Папарацци

Ц.Нямдорж олон улсын байгууллагаас сануулга авчээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/04/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Засгийн газар 2013 онд төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх зорилгоор Нээлттэй засаглалын түншлэлд нэгдэн орсон.

Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар олон талын тэгш оролцоог хүндэтгэн хэрэгжүүлэх үүрэг, Нээлттэй засаглалын түншлэл (НЗТ)-ийн гишүүний хувьд зайлшгүй биелүүлэх ёстой шаардлагыг үл тоомсорлон зөрчих болсон тул “Нээлттэй засаглалын түншлэл” ОУБ-аас ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид сануулга өгсөн байна.


Уг сануулгад “Нээлттэй засаглалын түншлэл нь төрийн үйл ажиллагааг ил тод болгох, иргэдийн бодит оролцоог дэмжих, авлигыг бууруулах, төрийн үйлчилгээнд шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх зорилго бүхий дэлхийн улс орнуудын сайн дурын олон талт санаачилга юм.
2011 оноос эхлэн хэрэгжиж буй уг санаачилгад эдүгээ дэлхийн 78 улс орон нэгдээд байна. Ил тод, нээлттэй, эргэх хариуцлагатай сайн засаглалыг төлөвшүүлэхэд төр, олон нийт, иргэний нийгэм, хувийн хэвшлийн эрх тэгш, үр дүнтэй хамтын ажиллагааг чухалчилдаг нь НЗТ-ийн гол онцлог юм.
НЗТ-ийн гишүүн улс орнууд хоёр жил тутам дээрх зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлдэг. Энэхүү үндэсний төлөвлөгөө нь “Хамтын бүтээл” буюу төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн бүрэн оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурласан байхыг НЗТ зүй ёсоор шаарддаг.
Гэвч сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар олон талын тэгш оролцоог хүндэтгэн хэрэгжүүлэх үүрэг, НЗТ-ийн гишүүний хувьд зайлшгүй биелүүлэх ёстой шаардлагыг үл тоомсорлон зөрчих болсон тул Монгол Улсын Засгийн газарт нээлттэй захидал илгээж, гишүүнчлэлийг идэвхгүй болгох эрсдэл үүссэнийг албан ёсоор сануулж байна” гэжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.