Ихэнхи хүмүүс залуухан, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд эрчүүдийн харцыг үргэлж булааж явдаг гэж боддог.
Учир нь тэдний өө сэвгүй царай, гуалиг бие нь хэнийг ч өөрийн болгох увидастай гэж бид эндүүрдэг. Магадгүй тийм ч болохоор ахимаг настай эмэгтэйчүүд наснаасаа ичиж эмээх тохиолдол бий. Харин үнэндээ эрчүүд юм үзэж, нүд тайлсан нас ахимаг эмэгтэйчүүдийг илүүд үздэг гэнэ шүү.
Үүний сүүлчийн жишээ гэхэд реппэр Roockie жүжигчин Золзаяа нарын үерхэл. Тэдний насны хувьд 7 насны зөрүүтэй. Найз бүсгүйдээ хайр халамжтай гэдгээ илэрхийлэх болсон реппер залуугийн жинхэнэ нэрийг У. Мөнхбагана гэдэг.
Түүний найз бүсгүй жүжигчин Золзаяагийн хувьд найруулагч Б.Тамирын анхны гэргий бөгөөд тэд дундаасаа нэг охинтой.