Эмоци хамтлагийн жүжигчин Жерри буюу Бадамжав сүүлийн үед хамгийн эрэлттэй уран бүтээлчдийн тоонд орсон.
Өөрийн гэсэн фенүүдтэй тэрээр саяхан инстграмм хуудсаа хулгайд алдаад эргүүлэн олж авчээ. Энэ тухайгаа тэрээр “Инстграм хуудсаа алдаад буцааж авлаа. Тохиргооны цэс рүүгээ ороод Back-up кодоо өөр дээрээ хуулж авах ёстой юм байна шүү.
Сүүлийн үед цахим гэмт хэрэг, цахим луйвар маш их гарч байгаа учраас та бүхэндээ анхааруулж байна” гэжээ. Мөн тэрээр танил тал биш л бол онлайн дэлгүүрээр үйлчлүүлэхгүй байхыг сануулжээ.