“UB Comedy” клубийн үүсгэн байгуулагч, комедиан Б.Батбилэгийг танихгүй хүн ховор.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Эцэг эхээс минь заяасан, байгалийн ариун нандин давхрааг минь оёулсан энтэр гэвэл цэвэр гүтгэлэг” хэмээн өгүүлжээ.
Учир нь нэгэн гоо сайхны группт түүний давхрааны талаар бүсгүйчүүд яриа өрнүүлж, нэг нэгнээсээ хаана ийм цэвэрхэн гоё хийдэг вэ гэх асуултыг асуусан нь комедиан залууг эмзэглүүлсэн бололтой.
Комедиан Батаагийн хувьд маркетинг, бизнесийн удирдлагын мэргэжлээр сурсан ч төгсөөд телевизэд туслах найруулагчаар ажлын гараагаа эхэлж байжээ. Багаасаа бүжиг, амьд хөгжим, комеди, хошин урлагт сонирхолтой, соёл урлагийн хүн болно л гэж боддог байсан тэрээр нэг хэсэг хамтлаг байгуулна гээд гитарчин явсан гэдэг. Мөн боломжтой айлын хүү гэж өөрийгөө “өмгөөлөлгүй” зөөгч, бармен, джей гээд янз бүрийн л ажил хийж үзжээ.
Ажлаасаа гараад комеди хийнэ гэсэн санаагаа хэрэгжүүлэхээр шулуудаж, анхны “Open mic болно” гэсэн зарлалаа шонгийн модон дээр наагаад явж байсан үе тэртээ 7 жилийн өмнө .