Нийтийн дууны ертөнцөд өөрийн дуу хоолой, өнгө төрхөөрөө оюутан ахуйгаасаа ялгарч гарч ирсэн дуучин бол Э.Чулуунчимэг. СУИС-д суралцахын зэрэгцээ ХААИС-ийг дүүргэсэн тэрээр хөдөөний аж амьдралд илүү ойрхон.
Хотын хээнцэр охидтой эн зэрэгцэн дуулж бүжиглэсээр өнөөгийн карьеартай хүрсэн түүнийг урлагийн охин тэнгэр үргэлж ивээдэг гэдэгтэй уншигч та санал нэгдэх биз.
Бүсгүй хүний гоо үзэсгэлэн, эрхэмсэг оршихуй, амьдралын баяр жаргал, эх үрийн хайрын тухай ихэвчлэн дуулах дуртай түүний цоморлигоос дотоод сэтгэлийг нь мэдэрч болохоор.
Бүтээл нь эзнээ бидэнд хэлээд өгчихдөг нь юутай гайхамшиг. Ийм нэгэн эрхэмсэг бөгөөд гандсан ч ургаж чаддаг, бүрхсэн ч цэлмэж чаддаг байгалийн даруухан үзэсгэлэнт бүсгүй нүүр будалтдаа өөрчлөлт хийжээ.

Түүний сүүлийн үеийн зургаас сонирхье.



