Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    “Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

    07/08/2025

    Э.Аминхүслэнгийн хятад төрх

    07/08/2025

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Дэлхий даяар Фэйсбүүк сүлжээ бараг 7 цагийн турш тасарсны дараа хэвийн ажиллаж эхэллээ
Папарацци

Дэлхий даяар Фэйсбүүк сүлжээ бараг 7 цагийн турш тасарсны дараа хэвийн ажиллаж эхэллээ

Эрхэм админBy Эрхэм админ10/05/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Дэлхийн хамгийн том сошиал платформ болох Фэйсбүүкийн үйлчилгээ бараг долоон цагийн турш тасалдсаны эцэст ажиллаж эхэллээ.

Улаанбаатарын цагаар шөнө дундын орчимд тус үйлчилгээнд нэвтрэх боломжгүй болсон бөгөөд үүнээс 30 минут орчмын дараа Фэйсбүүк компани твиттер хуудсандаа үйлчилгээ нь тасалдсаныг хүлээн зөвшөөрч, сэргээхээр шуурхай ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм.

Фэйсбүүкийн эзэмшилд байдаг WhatsApp, Instagram үйлчилгээнүүд мөн тасалджээ.

Онлайн үйлчилгээнүүдийн тогтвортой ажиллагааг хянадаг Downdetector байгууллага ийм хэмжээний уналтыг урьд өмнө нь үзээгүйгээ мэдэгдсэн байна.

Тус байгууллага Фэйсбүүкийн тасалдалтай холбоотой 10.6 сая орчим гомдлыг дэлхийн олон орны хэрэглэгчдээс хүлээж авчээ.

Улаанбаатарын цагаар өглөөний 06:00 цагийн орчмоос эхлэн Фэйсбүүкийн сүлжээ алхам алхмаар хэвийн ажиллагаанд шилжиж эхэлсэн байна.

2 тэрбум орчим идэвхтэй хэрэглэгчтэй Фэйсбүүк компани сүүлийн хоёр өдөр дараалан хүнд байдалд ороод байгаа юм. Ням гарагт тус компанийн нэрээ нууцалсан ажилтан худал хуурмаг, сөрөг мэдээ мэдээллийг орлогоо өсгөхөд ашигладаг Фэйсбүүкийн үйл ажиллагааны талаар хэвлэлд дэлгэсэн нь дуулиан дэгдээсэн байна.

Уг дуулианы улмаас Фэйсбүүкийн хувьцааны ханш Даваа гарагийн арилжааг уналттай эхэлсэн бол үйлчилгээнд нь тасалдал гарсны дараа үдээс хойш дахин унаж, нийтдээ 5.3 хувиар уруудсан юм.

Үүний улмаас Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Закербэргийн хөрөнгийн хэмжээ $6 тэрбумаар хорогдсон байна.

Аюулгүй байдлын мэргэжилтнүүд энэ удаагийн тасалдлыг дотоод үйл ажиллагааны алдаа, тэр дотроо хэн нэг ажилтных нь хорлон сүйтгэх ажиллагаа байх магадлалтай гэж дүгнэжээ.

Фэйсбүүк компани яг ямар шалтгааны улмаас үйлчилгээ нь тасалдсан талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.

Тус компанийн үйлчилгээ энэ оны гурав, долдугаар саруудад бас тасалдаж байсан ч энэ удаагийнх шиг өргөн хүрээг хамраагүй юм.

Эх сурвалж: Reuters

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

“Лоолойгийн найзууд”-ийн Б.Ариунгуа цол нэмэв

07/08/2025

Э.Аминхүслэнгийн хятад төрх

07/08/2025

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.