Түүхийн дурсгалт газрын өвийг хуул бусаар ашиглаж байна гэдэг дуудлага мэдээлэл Дорнод аймгийн цагдаагийн газарт иржээ.
Иргэний мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, Улаанбаатар хотын харьяат 46 настай эрэгтэй Б гэгч нь өнгөрөгч есдүгээр сард Халх гол сумын Ялалт багийн “Тамсаг булан” гэх газарт байх түүхэн дурсгалт газрын галын цэгийг малын хашаа болгож ашиглаж байжээ. Тиймээс тухайн иргэнд хэрэг үүсгэж, Дорнод аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна.