Америкийн сагсан бөмбөгийг Монголын хүүхэд залуусын шүтээн болтол нь тайлбарлаж буй Б.Ялалт.Хоббидоо хөтлөгдөн телевизийн салбарт тэр дундаа спортын сэтгүүл зүйд хүч үзэж буй.

SPS телевизэд сэтгүүлч, продюсерээр ажиллах болсон Б.Ялалт Даваа гараг бүр тус телевизээр гардаг NBA talk нэвтрүүлгээр спортод хорхойтой олон залуусыг цэнхэр дэлгэцийн өмнө уях болсон. Мөн “Lumino” хамтлагийн дуучин Баажий буюу Б.Батхишигтэй хамтран олон нийтэд хүргэдэг “Бажи & Ялалт” нэвтрүүлгээр олны хайрыг хүртэсэн.
Түүний гэргий Л.Ариун-Учрал Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч юм.
Тэд ханилаад 10-аад жилийн нүүр үзэж буй бөгөөд дундаасаа хоёр хүүхэдтэй.


