Монголын урлагаас төрсөн сайхан хосууд бол дуучин П.Идэржавхлан, жүжигчин З.Онон нар.
Өдгөө гучин насны дундуур яваа тэд өөрсдийн гэсэн влогтой болж, өнгөрсөн зун сошиал хэрэглэгчдийг үзэх юмтай байлгасан.
Тэгвэл сошиалд жүжигчин З.Ононгийн нүдээ хөx няц болтлоо цоxиулсан зураг дэлгэгдэж Munkherdene Ulziitogoo хэмээх залуу “П.Идэржавхлан гуай дүүг минь ийм болгох хүртэл чинь хүндэлж явлаа. Овоо юм болов уу гэж бодож байсан чинь харин овоолсон шороо байж. Жич:Үүрээр уйлж орж ирээд гарахдаа Онон өөрөө та өөрийн бодлоо бичиж шившиг болгоорой гэсэн. Шившиг минь” гэжээ.
Үнэндээ энэхүү пост нь шинээр гарч буй киноны рекламны нэг хэсэг аж. Тус кинонд жүжигчин Б.Мишээлийн хөөрхөн дүү охин Б.Үжин тоглож байгаа гэсэн шүү.
Дашрамд дуулгахад, жүжигчин З.Онон одоогоос хоёр жилийн өмнө “Бүтэн амьдрал” киноны Номингын дүрээр үзэгчдэд илүү хайрлагдах болсон.