Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»Эрдэнэт үйлдвэрийн оны эхний 9 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөө 100-аас дээш хувиар биеллээ
Сонин хачин

Эрдэнэт үйлдвэрийн оны эхний 9 сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөө 100-аас дээш хувиар биеллээ

Эрхэм админBy Эрхэм админ10/04/2021Updated:10/05/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2021 оны эхнээс үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүлж байгааг тус үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлэв. Оны эхний 9 сарын байдлаар, уурхайчид нийт 20 сая 523 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 101 хувиар, 10 сая 143 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж төлөвлөгөөг 100.8 хувиар тус биелүүллээ.

 

Харин эдгээр үзүүлэлтийн төлөвлөгөөний биелэлт өнгөрсөн 9 дүгээр сард 100-101.6 хувиар биелсэн байна. Ил уурхайнхан энэ хугацаанд нийт 26 сая 469 мянган тонн хүдэр олборлосон бол 9 дүгээр сард 2 сая 950 мянган тонн хүдэр олборлолоо. Ингэснээр төлөвлөгөө 101.2-103 хувиар биелжээ. Түүнчлэн исэлдсэн хүдэр олборлолтын төлөвлөгөө 104.8 хувиар биелсэн байна. Өрөмдлөгийн хэсгийнхэн оны эхнээс 399300 тууш метр, өнгөрсөн 9 дүгээр сард 44250 тууш метр өрөмдлөг гүйцэтгэж, 101.3-102 хувиар төлөвлөгөө нь биелэв.

Баяжуулах үйлдвэрт оны эхний 9 сарын байдлаар, нийт 24 сая 324 мянган тонн хүдэр боловсруулж, хүдэр дэх металлын агуулгыг зэсээр 0.451 хувь, молибденоор 0.01767 хувьд хүргэж ажилласан байна. Хүдэр боловсруулалтын төлөвлөгөө 101 хувиар биелсэн бол хүдэр дэх металлын агуулгын төлөвлөгөө 100.3-122.7 хувиар тус тус биеллээ. Мөн зэсийн металл авалт 100 хувиар, молибдены металл авалт 113.7 хувиар биелжээ.

Оны эхний 9 сард Эрдэнэт үйлдвэр нийт 428145 тонн зэсийн баяжмал, 4864.8 тонн молибдены баяжмал үйлдвэрлэн, экспортод ачуулав. Ачигдсан зэсийн баяжмалын чанар 102.1 хувь, молибдены баяжмалын чанар 104.6 хувиар биелсэн амжилтаар уурхайчид оны эхний 9 сарын ажлаа дүгнэсэн байна.

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.