Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

    07/18/2026

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Импорт, үйлдвэрлэгч хоёроо ялгадаггүй “Ehlel”-ийнхэн өөрсдөөсөө ичээч ээ
Папарацци

Импорт, үйлдвэрлэгч хоёроо ялгадаггүй “Ehlel”-ийнхэн өөрсдөөсөө ичээч ээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/05/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын анхны ухаалаг гар утас гэх тодотголтой Hulan 21 утасны нээлт хэдхэн хоногийн өмнө сүр дуулиантай болсон. Нээлтийн үеэр тус утсыг Монголдоо үйлдвэрлэсэн хэмээн монголчуудад молиг өмхүүлж амжсан Ehlel брэндийнхэн чухам сайн сайхан “мөрөөдлөө” ярьж, өнгө мөнгөөр сэтгүүлзүйг хэмждэг хэдэн сэтгүүлч сэтэртнүүдийн толгойг угааж амжсан.

Нөгөөдүүл нь ч өнгөрсөн 10 гаруй хоногийн хугацаанд “Хулан 21” утасыг үндэсний үйлдвэрлэгч үйлдвэрлэж буй хэмээн иргэдийн тархийг эргүүлж, нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж, гаалиар хууль бусаар орж ирсэн 4400 ширхэг тооны гар утсыг өндөр үнээр борлуулахад том тус хүргэж байв.


Даравч далдайна, булавч бултайна гэдэг шиг урд хөршид 99 ам.доллараар зарагддаг тус гар утасны мэдээлэл сошиалаар цацагдаж байхад “Ehlel” брэндийнхэн Монголд үйлдвэрлэсэн буюу өөрсдийгөө үйлдвэрлэгч хэмээн мэлзэж гүрийсээр байв. Харин Гаалийн Ерөнхий газраас мэдээлэл хийж тэднийг бүрэн угсрагдсан гар утсыг оруулж ирж байсан төдийгүй гаалийн мэдүүлэгтээ сэлбэг гэж худлаа мэдүүлж байсныг ил тод зарлалаа.
“Ehlel”-ийн эзэн Ч.Батзаяа импортлогч, үйлдвэрлэгч гэх хоёр үгийг ялгадаггүй бололтой. Ичих нүүрээ элгэндээ наасан тэрээр цахим хуудаснаа “хуурамч” Монгол үйлдвэрлэсэн гар утсыг нь худалдан авсан энгийн иргэд, хэрэглэгчдээсээ уучлалт гуйсангүй.

 

Харин өөрийнх нь “булхай”-г илрүүлсэн гаалийн албан хаагчдаас уучлал хүссэн байх аж. Тэрээр цахим хуудаснаа “ Үүссэн нөхцөл байдлын тухай6 Гаалийн мэдлэггүйгээс болж бид бүхэн гаалийн хууль тогтоомжийг үнэхээр ноцтой зөрчжээ. Цаашид маш сайн анхаарах болно оо. Гаалийн байгууллага хийх зүйлээ л хийснийг хэтэрхий дэвэргэсэн нь миний буруу юм. Гаалийн энгийн ажилтан албан тушаалтан бүгдээс нь уучлал гуйж байна. ГЕГ – с албан ёсоор уучлал гуйж байна. Та бүхэн маань ч цаашид хууль тогтоомжоо сайн сурталчилна биз дээ. Та бүхэн нөхцөл байдлыг зөвөөр ойлгоорой” гэжээ.
Мөн тэрээр тэдний худал хуурмагыг ил гаргасан хэвлэлийнхэнд хандаж, тус утасныхаа 20 хувийг монгол хийж байгаагаа илэрхийлсэн байна. Үнэндээ тэр 20 хувьд нь хэдэн монгол апп, дээрээс нь гар утасны ард байрлах “Ehlel” гэсэн бичиг л багтдаг бололтой дог.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.