Сүүлийн үед залуучуудын чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх болсон газруудын нэг бол фитнесс клуб.
Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарахад фитнесс яах аргагүй зөв сонголт.
Тиймээс бид тус спортыг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг бахархалтайгаар оруулж буй хүн бол бодибилдинг фитнессийн Азийн гурав, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг. Тэрээр өдгөө АНУ-д тэмцээнд оролцохоор очоод буй.
Өдгөө 44 настай тэрээр өнгөрсөн 20 гаруй жил байгалиас заяасан биеэ ийнхүү урлажээ. Тамирчин бүсгүйн хувьд өнгөрсөн жил “Hunnu 2222” хороололд өөрийн шинэхэн “Champ Fitness”-ээ нээсэн. Тэнд охин нөхрийнхөө хамт багшилдаг.

