Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

    07/18/2026

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Энэ намрын олноос онцгойрсон олны танил залуус
Папарацци

Энэ намрын олноос онцгойрсон олны танил залуус

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/07/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Салбар салбарын олноос онцгойрч буй олны танил залуусыг танилцуулж байна. Тэдний хувьд өөрийн авъяас, ур ухаан, амбиц карьераараа олноос онцгойрч олонд танигдсан гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу.

Уран нугараач нугараач Э.Лхагва-Очир


Узбекистаны нийслэл Ташкент хотод бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс уран нугараач Э.Лхагва-Очир насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ. Түүний хувьд циркийн тайзнаа уран нугаралтын үзүүлбэр үзүүлдэг гарын таван хураанд багтах эрэгтэй уран нугараачдын нэг.

Дуурийн дуучин Г.Ариунбаатар


“Чингис хаан” одонт, дуурийн дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион байгуулдаг гала тоглолтод оролцож, “Амьдрал чамд хайртай” дууг дуулсан. Өдгөө дэлхийн алдарт Марийнскийн театрт дуулдаг түүнийг ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны “Гавьяаны төлөө” медалиар шагнасан юм.
Дуучин Г.Ариунбаатар 2017 онд “BBC Cardiff Singer of the World” дэлхийн дуурийн дуучдын уралдаанд Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны хөгжим “Монголын тал” дууг дуулж, дэлхийд үнэлэгдсэн билээ. Тухайн үед багшийнхаа амилуулсан дууг дэлхийн тайзнаа эгшиглүүлж, шүүгчдээс өндөр үнэлгээ авч, шилдэг таван дуучны нэгээр шалгарч байсан удаатай. Өнгөрсөн 2018 онд “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажиллаж, үзэгч түмэнтэйгээ телевизээр уулзаж байв.

Дуучин Э.Дашням


“Авъяаслаг монголчууд” шоугаараа олонд танигдаж байсан Э.Дашням сүүлийн үед “Хурд” хамтлагийнхантай хамтран уран бүтээл хийх болсон. Тэрээр тус хамтлагийн “Бүсгүй” дууг шинэчлэн дуулж, клипжүүлсэн нь олны талархалыг хүлээж, дахин энэ дууг хит уран бүтээл болгож чадсан. Өдгөө 28 настай тэрээр гэр бүлтэй болж амжаагүй.

“форекс” О.Мөнхжин


Дэлхийн цахим вальютын бизнесээс хөлжсөн гэгддэг тэрбумтан “форекс” О.Мөнхжин өөрийн санаа нийлдэг найзуудтайгаа нийлж, IHC койн хэмээх цахим мөнгийг зах зээлд гаргасан нь тун амжилттай явж байна. Тэрээр энэхүү цахим мөнгөө дэлхийн зах зээлд гаргахаар гэрээ хэлэлцээр хийж өдгөө АНУ-д яваа. Уг цахим мөнгөө 3 мөнгөөр арилжаанд гаргасан бөгөөд дор хаяж 1 ам.долларт хүргэх зорилготой ажиллаж байгаагаа нуугаагүй.

УИХ-ын гишүүн Н.Учрал


УИХ-ын гишүүн Н.Учрал энэ цагийн хамгийн анхаарал татсан залуусийн нэг яахын аргагүй мөн. Өдгөө 36 настай тэрээр хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдож тэтгэвэрийн асуудлыг хамгийн их ярих болсон. Өөрөөр хэлбэл, насаараа нийгмийн даатгал төрсөн иргэн тэтгэвэрт гараад нас барлаа гэхэд түүний тэтгэвэрийг хань ижил, үр хүүхдэд нь өвлөн үлдээх хуулийг боловсруулж эхэлсэн. Түүний энэ үйл хэрэгт хөгшин залуугүй ам сайтай байгаа. Мөн тэрээр өнгөрсөн жил хүнд өвчний улмаас гадаадад эмчлүүлж, “нөгөө ертөнцийн хаалга татах”-аас наагуур өвдөхийн зовлон үзэж, өдгөө хөл дээрээ босон эх орондоо ирсэн учраас түүнийг хайрлан, энэрэх хүн олон.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.