“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Яргуйн дүрийг бүтээсэн бүжигчин М.Бямбаа хоёр жилийн өмнө хуримлаж, гэр бүл зохион хоёр хүүхдийн ээж болсон.
Түүний том охин Энгүүн өмнөх амьдралаас нь төрсөн сэргэлэн охин. Өдгөө өсвөр насны хүүхэд ч гэлээ үнэртэй усны хувийн бизнес хийж, ирээдүйдээ хуримтлал үүсгэж эхэлсэн байх жишээний.
Тэрээр хойд аавтайгаа сайхан харилцаатай бөгөөд сайн найзууд шиг байдаг гэнэ. Бүжигчин бүсгүй ч тэдний харилцаанд сэтгэл хангалуун байдаг гэсэн. Учир нь өсвөр насны охинд нь аав болох гэж зүтгэхээс илүү найз байхыг эрхэмлэж буй ханьдаа талархалтай ханддаг сурагтай.