Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

    07/18/2026

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Дунд сургуулийн танхимаас хайраа олсон олны танил хосууд
Папарацци

Дунд сургуулийн танхимаас хайраа олсон олны танил хосууд

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/08/2021Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүнийг хэрхэн таниж, шархлахаасаа өмнө жинхэнэ хайр, бүтэшгүй хайрыг яаж ялгаж сурах вэ? Мэдээж хэцүү, туршлага шаардсан түвэгтэй урлаг.

Харин зарим хүмүүс дунд сургуулийн ширээнээс хайртай хүнээ олж, олон жилийн турш бат бөх гэр бүлийг бий болгосон байдаг. Тэднээс олны танил хосуудыг онцолж байна.

Дархан аварга Х.Баянмөнх түүний гэргий Н.Дэжимбээ


Дархан аварга Х.Баянмөнх, түүний гэргий Н.Дэжимбээ нар бол ард түмний хайртай хосуудын нэг. Сургуулийн сурагч байхдаа нэгнээ олсон тэдний тухай хошин яриа олон байдаг. Ер нь бол Х.Баянмөнх аваргыг тунчиг романтик болгож орхисон хүн бол гэргий Дэжимбээ нь. “Хөлстэй биеэрээ учирсан хоёрхон хүн байдгийн нэг нь Мөөеө, нөгөө нь миний хань Дэжимбээ шүү дээ” гэж аварга тун романтик яриа өрнүүлнэ. Залуу байхдаа хүүхэн шуухантай холбогдоод ханьдаа гардуулахдаа “Дэжимбээ чи минь бол миний заяаных, эд бол зуурдынх”, “чамайгаа хамгийн гайхамшигтай гэдгийг дөнгөж сая ухаарчихаад хэвтэж байна, явъя Дэжимбээ” гэж хэлсэн гэх мэт явган шог ярианууд амнаас ам дамжин өдийг хүрч иржээ. Ханиасаа одоо болтол хайрын үг сонсож, амрагийн дуу аялуулдаг романтик хатагтай Дэжимбээ энэ он жилүүдэд үргэлж нууцлаг оршив. Амьдралынхаа 40 гаруй жилийг сурган хүмүүжүүлэх үйлст зориулсан тэрээр гавьяат багш цолтой. Хур баян айлын охин мөн л бэлтэй айлын хүүтэй амьдралаа холбож хоёр хүү, хоёр охин төрүүлсэн нь өдгөө мөн л салбартаа манлайлж буй. Дэжимбээ хатагтай аргагүй юмтай айлын зүстэй охин, хөрөнгөлөг айлын өнгөлөг гэргий гэсэндээ байдгаа өмсөж зүүн олны хөлийн газар гарч ирнэ гэж байхгүй шүү дээ. Тиймдээ ч бөхчүүдийн эхнэрүүд дундаа хамгийн нууцлаг, романтик гэдгээрээ одоо ч сонирхолтой дүр хэвээр байна.

Хөгжмийн зохиолч Б.Чинбат, Ц.Сарнай


Тэдний хувьд Хөгжим бүжгийн коллежид байхдаа учирчээ. Дээд ангийн хөвгүүн Б.Чинбат найз охин Ц.Сарнайгаа том болохыг олон жил хүлээсний эцэст эр эм бололцсон гэдэг. Найз бүсгүйнхээ амжилт бүхний ард явсан тэрээр АНУ-д амьдарч байхдаа албан ёсны гэр бүл болсон. Өдгөө дундаасаа гурван хүүхэдтэй.

Анхны Ерөнхийлөгч П.Очирбат түүний гэргий Ш.Цэвэлмаа


Тэд мөн л дунд сургуулийн сурагчид байхдаа нэгнээ анх олж харжээ. Тухайн үед П.Очирбат гуай пионерын бүлгийн ахлагч байсан бөгөөд бага ангийн охин дүү Ш.Цэвэлмааг хамгаалж, хичээлийг нь хийлгэдэг байжээ. Ирээдүйн эхнэрээ ахлах ангид орох үед мань хүн их сургуулиа дүүргээд очиж, эхнэрээ болгож байсан түүхтэй.

Нийтлэлч Д.Болдхуяг түүний гэргий зохиолч Шүүдэрцэцэг


Бичгийн гэр бүл гэвэл тэднийг хэлнэ.Тэд мөн л дун сургуулийн нэг ангид суралцдаг байжээ. Зохиолч Шүүдэрцэцэг буюу Тогтохбаярын амжилт бүхний ард түүний марктенги менежмент сайтай нийтлэлч нөхөр нь байдаг.

Тэд дундаасаа гурван охинтой.

“Tippy top”-ийн Э.Гантулга түүний хөөрхөн гэргий Хонгороо


“Туг Нэтворк” ХХК нь 2019 Оны 02-р сараас эхлэн “Tippy top” пэйж хуудсаар дамжуулан богино хэмжээний видео контент бүтээж эхэлсэн. “Tippy top” төслийн “Эгшиг & Ганаа хосын влог”-роо олны талархлыг хүлээсэн хүмүүс бол П.Хишигбуян буюу Алимаа, Ганаа Э.Гантулга юм. “Venera VIP Clinic”, “Merrige”, “Crema de Chocolate” зэрэг брэндүүдийн нүүр царайгаар ажилладаг хөөрхөн бүсгүй Г.Хонгороотой дунд сургуулийн сурагч байхаасаа үерхсэн. Тэд өнгөрсөн жил анхны хүүхдээ өлгийдөж авсан.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.