МУГЖ, хүүхдийн элч дуучин Т.Ариунаа өнгөрсөн жилийн наадмаар анхны ачийнхаа зулайг үнэрлэсэн. Өөрөөр хэлбэл түүний нөхөр Д.Буяндоржийг дагаж ирсэн хүү Б.Алдар нь эхнэр авч хөөрхөн хүүтэй болсон.

Төрсөн ээжээсээ илүү Т.Ариунааг хайрладаг гэдгээ илэрхийлдэг Б.Алдар дуучин бүсгүйн тухай “Миний ээж энэ орчлонгийн хамгийн мундаг ээж бас эмээ” хэмээн онцолжээ.








