“Хөдөөний айл” хэмээх влогоороо алдартай амьдралын дасгалжуулагч Ч.Ерөөлтүвшин, олон улсын хоол зүйч С.Буянтогтох нар өдгөө эх орны баруун хязгаарт буюу Ховд аймгийн Дөргөн суманд амьдарч байгаа. Тэд блогоороо амьдралын зөв хэвшлийг түгээхийг эрмэлзэж буйгаа илэрхийлдэг.

Тэдний том хүү Сүбээдэй энэ жил дунд сургуулийн сурагч болсон байна. Хөдөө орон нутагт багш нарын хүрэлцээ дутмаг байдаг төдийгүй гадаад багш нар очдоггүй талаар тэд влогоороо үзэгчдэд уламжлав. Тиймээс Улаанбаатар хотод амьдардаг хөдөө орон нутагт ажиллаж амьдрах сонирхолтой, англи хэлний багш гадаад иргэнийг өөрсдийн зардлаар Дөргөн суманд урьж ажлуулахаар болсон байна. Тус ажлын байрыг сонирхсон гадаад иргэн бүрд нээлттэй бөгөөд пэйжээр нь холбогдож, бусад мэдээллийг авах боломжтой аж.

