Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ашиглалтаас гарсан цацрагийн үүсгүүрийг тусгай байгууламжид хүлээлгэж өглөө
Папарацци

Ашиглалтаас гарсан цацрагийн үүсгүүрийг тусгай байгууламжид хүлээлгэж өглөө

Эрхэм админBy Эрхэм админ10/05/2021Updated:12/03/2021Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Цацрагийн аюулгүйн албанаас Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Тээвэр ложистикийн төв, Гэрээт цагдаагийн хэлтэстэй хамтран, ашиглалтаас гарсан цацрагийн үүсгүүрийг тусгай байгууламжид  шилжүүлэх ажлыг зохион байгуулав. Энэ хүрээнд нийт 36 ширхэг цацраг идэвхт изотоп бүхий цацрагийн үүсгүүрийг Улаанбаатар хот хүртэл аюулгүй тээвэрлэж, цацраг идэвхт хаягдлыг тээвэрлэх, төвлөрүүлэн хадгалах тусгай байгууламжид хүлээлгэж өгчээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн Цацрагийн аюулгүйн албанаас ашиглаж, хадгалж буй цацрагийн үүсгүүрийн техникийн төлөв байдалд жил бүр эрсдэлийн үнэлгээ хийж, гарсан үр дүнгээр нь цаашид ашиглах боломжтой эсэхийг нь тогтоон ажилладаг.

Ингэснээр, өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн буюу цаашид ашиглалтын болон аюулгүйн шаардлагыг хангаагүй цацрагийн үүсгүүрийг ээлж дараалан ашиглалтаас гаргах, шинэчлэн солих, цацраг идэвхт хаягдалд тооцох, цацраг идэвхт хаягдлыг тээвэрлэх, төвлөрүүлэн хадгалах тусгай байгууламжид бүр хадгалуулахаар шилжүүлэх менежментийг хэрэгжүүлж буйг тус албаны Тэргүүлэх инженер Ц.Оргил онцлов.

Цацрагийн аюулгүйн алба нь энэ онд цацрагийн үүсгүүрийг ээлж дараалан ашиглалтаас гаргах, солих, хадгалалт ба тээвэрлэлтийн горимд бэлтгэж шилжүүлэх, урьдчилж бэлтгэсэн тусгай сав баглаа боодолд хийж бэхлэх, зохих цацрагийн аюулгүйн хэмжилтүүдийг хийх зэрэг ажлыг гүйцэтгээд байна.

М.Балжинням

Эрдэнэт үйлдвэр
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.