Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Улсын заан Б.Серик манай дуранд

    07/07/2026

    Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

    07/07/2026

    Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

    07/07/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх антеныг үе шаттайгаар буулгана
Папарацци

Сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх антеныг үе шаттайгаар буулгана

coolBy cool08/31/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн өнгөрсөн дөрөвдүгээр сарын хурлаар сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр байрлуулсан үүрэн холбооны оператор компанийн антеныг цэгцэлж, үе шаттайгаар буулгах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн талаар “Үүрэн холбооны операторуудын ассоциац”-аас уулзах хүсэлт тавьсны дагуу өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэдний төлөөлөлтэй уулзсан юм.

Үүрэн холбооны операторуудын ассоциациас Харилцаа холбооны зохицуулах хороонд 15 сургууль, 3 эмнэлгийн дээвэр дээр байгаа үүрэн холбооны антен нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа эсэхийг шалгуулах хүсэлт өгсөн байна. Үүний дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос шалгалт хийхэд хүний эрүүл мэндэд нөлөөлөх аюулгүйн төвшингөөс бага байгааг тогтоосон гэж Харилцаа холбооны зохицуулах хорооны газрын дарга З.Амгалан хэлж байлаа. Үүрэн холбооны операторуудын ассоциацийн дарга Н.Тамир “Бид захын хорооллуудад өндөрлөг газар антенаа байршуулах хэрэгтэй болдог. Нийт 18 байршилд 35 бааз станц байгаа. Энэ бүгдийг зөөвөрлөхөд сүлжээний дахин төлөвлөлт хэрэгтэй болно. Тэгэхээр энэ 35-аас гадна маш олон бааз станцыг зөөвөрлөх асуудал тулгардаг. Цаашдаа зайлшгүй зөөвөрлөх шаардлага гарна. Тиймээс энэ шийдвэрээ эргэж хараад, зөөвөрлөх хугацааг цаашлуулж өгөхийг хүсч байна” гэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цэцэрлэг, сургуулийн дээвэр дээр үүрэн холбооны операторуудын антен байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна хэмээн маш олон эцэг эх бидэнд хандаж байна. Үүнийг хотын даргын хувьд авч үзэх ёстой асуудал. Мөн нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл зайлшгүй авч хэлэлцэх асуудал. Хүүхдийн эрүүл мэндэд хоргүй гэдгийг хэн ч нотлоогүй байгаа. Хор хөнөөл нь хэдэн жилийн дараа гарч ирэхийг бид мэдэхгүй. Нийслэлийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн даргын хувьд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилга дээр үүрэн холбооны операторуудын антеныг байрлуулахгүй. Шаардлагатай гэвэл хотын даргад хүсэлтээ гаргаад цамхагаа барь. Жи-мобайл компанийн захирал захын хорооллын зөвхөн сургууль дээр цахилгаан очдог бусад газар байхгүй гэж ярьж байна. Тийм биш. Бид цэвэр, бохир, дулааны асуудлыг бүрэн хүргэж чадахгүй байгаа ч цахилгааны асуудлыг бүрэн шийдэж байгаа” хэмээн хэллээ.

Уулзалтын төгсгөлд хотын дарга сургууль, цэцэрлэгийн дээвэрт байгаа антенуудыг буулгах ёстой гээд талуудын төлөөллийг багтаасан ажлын хэсгийн байгуулан буулгах хугацааг тохирох боломжтой хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

07/07/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

07/07/2026

Реппер Н.Цэцэнбилэгийн гэр бүл тавуулаа болж, анхны аяллаа хийв

07/06/2026

Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

07/06/2026

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Дуучин Э.Аминхүслэн хоёр хүүгээрээ гангарчээ

07/06/2026

Жүжигчин, хөтлөгч Э.Уянга Алтай Таван Богдын оргилд амжилттай гарлаа

07/06/2026

Охидын краш хэмээн нэрлэгддэг Х.Сумъяадоржийн төрсөн өдөр тохиож байна

07/05/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.