Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Улсын заан Б.Серик манай дуранд

    07/07/2026

    Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

    07/07/2026

    Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

    07/07/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Улаанбаатар хот эрчим хүчний бие даасан хотхонтой болно
Папарацци

Улаанбаатар хот эрчим хүчний бие даасан хотхонтой болно

coolBy cool08/31/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

БНСУ-ын Гёнсанбүг муж болон Улаанбаатар хот хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод эрчим хүчний бие даасан хотхон байгуулах төслийн санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.

Тус ёслолын ажиллагаанд БНСУ-ын Гёнсан бүг мужийн төрийн захиргаа эрхэлсэн орлогч дарга Юн Жун Жин БНСУ-ын эрчим хүчний агентлаг, Дэгү кёнбүг бүсийн төвийн захирал Пак Бён Чун, төслийг Солонгос талаас хэрэгжүүлэх компаний төлөөлөл Сэхан энержи компанийн захирал Квон Ён Ху,  Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн дарга Ц.Цэрэн, төслийг Монголын талаас хэрэгжүүлэх Mongolian Solar energy компанийн захирал Ч.Алтангэрэл, нар болон бусад албаныхан оролцсон юм.

Санамж бичгийн хүрээнд эрчим хүчний үйлдвэрлэлийг оновчтой, захиргаа, дэвшилтэт технологийн салбарын төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх, эрчим хүчний бие даасан хотхон байгуулах төслийг хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулах, эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах ажлууд хийгдэх аж.

Одоогийн байдлаар төслийг хэрэгжүүлэх бизнес загвар боловсруулах үүднээс Улаанбаатар хотын суурьшлын бүсийн 10 байршилд сэргээгдэх эрчим хүчний дэвшилтэд технологид суурилсан бие даасан системийг суурилуулан туршилтын ажлыг эхлүүлэхээр нарийвчилсан судалгаа хийгджээ.

Уг төсөл ашиглалтад орсноор нэг байршилд 300-1000 орчим өрх сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны асуудлаа бүрэн шийдэх боломжтой болох бөгөөд ирэх оны 9 дүгээр сард бүрэн ашиглалтад орно хэмээн албаныхан хэллээ.

Дашрамд дурдахад Улаанбаатар хот болон Гёнсанбүг муж хоёр нь 2007 онд Хөдөө Аж Ахуйн Салбарт хамтран ажиллаж эхлэсэн ба газрын менежмент, хот хөгжүүлэлт, эмнэлгийн аялал жуулчлал, сайн үйлсийн аян зэрэг салбарт хамтран ажиллаж ирсэн билээ.

Өнгөрсөн 2018 оны 5-р сарын 15-ны өдөр Гёнсанбүг мужийн захиргаа болон Нийслэл Улаанбаатар хотын хооронд Шинэ Сэргээгдэх Эрчим Хүчний Салбарт Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан ба 11 дэхь жилдээ хоёр улс хоорондын итгэл дээр үндэслэн талуудын хамтын ажиллагааг үргэлжлүүлсээр байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

07/07/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

07/07/2026

Реппер Н.Цэцэнбилэгийн гэр бүл тавуулаа болж, анхны аяллаа хийв

07/06/2026

Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

07/06/2026

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Дуучин Э.Аминхүслэн хоёр хүүгээрээ гангарчээ

07/06/2026

Жүжигчин, хөтлөгч Э.Уянга Алтай Таван Богдын оргилд амжилттай гарлаа

07/06/2026

Охидын краш хэмээн нэрлэгддэг Х.Сумъяадоржийн төрсөн өдөр тохиож байна

07/05/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.