Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Улсын заан Б.Серик манай дуранд

    07/07/2026

    Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

    07/07/2026

    Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

    07/07/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Түр замуудын ажлын явц 80 хувьтай байна
Фото

Түр замуудын ажлын явц 80 хувьтай байна

coolBy cool04/20/2018Updated:12/07/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Нийслэлд шинээр баригдаж байгаа авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Замын цагдаагийн гүүрэн гарц барих төслийн хүрээнд хийгдэх түр замын ажлын явцтай танилцаж газар дээр нь ажиллалаа. Гүүрэн гарц барих ажлын хүрээнд “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, тус замын хөдөлгөөнийг Махатма Гандийн гудамж, “40 жилийн өндөрлөг” буюу Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэл барьсан түр зам руу шилжүүлсэн. Түр зам төмөр замын гарамтай огтлолцож байгаа учир аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин замын цагдаагийн гарцан дээр байгаа автомат тоноглолуудыг шилжүүлж, суурилуулах ажил хийгдэж байна. Ажлын хүрээнд энэ сарын 19-ний 22:00 цагаас 23-ны 07:00 цаг хүртэл түр хугацаанд замын хөдөлгөөнийг хязгаарласан байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлд өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлыг дэмжихийг юуны өмнө иргэдээс уриалмаар байна. Нийслэлд давхар болон огтлолцлын зам барихгүйгээр түгжрэлээс гарах бололцоо харагдахгүй байна. Бид 100 метр явахгүй түгжирдэг байдлаас гарах хэрэгтэй. Цаашдаа ихэнх том гол замуудад явган хүний гүүрэн гарц барихаар төлөвлөж байна. Тиймээс бүтээн байгуулалтыг ажлыг иргэд дэмжих хэрэгтэй байна” гэлээ.

Төмөр замын гармын дохиолол, тоноглолыг шилжүүлэх ажил 60 хувьтай байна. Төмөр замын дохиолол, холбоо сүлжээний албаны 100 гаруй хүн ажиллаж байгаа юм. Замыг хаах байгууламжаас бусад тоноглолууд хийгдсэн. Хуучин гармаасаа төмөр замын хаах байгууламжаа зөөн байрлуулах ажил явагдаж байна. Ажлын гүйцэтгэлийг тогтсон хугацаанд чанартай хийж гүйцэтгэх, даваа гарагийн өглөө 05:00 цагт замын хөдөлгөөнийг чөлөөтэй нэвтрүүлж байх ёстойг Нийслэлийн Засаг дарга С.Батболд үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ–ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Дуучин Э.Аминхүслэн хоёр хүүгээрээ гангарчээ

07/06/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

07/07/2026

Реппер Н.Цэцэнбилэгийн гэр бүл тавуулаа болж, анхны аяллаа хийв

07/06/2026

Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

07/06/2026

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Дуучин Э.Аминхүслэн хоёр хүүгээрээ гангарчээ

07/06/2026

Жүжигчин, хөтлөгч Э.Уянга Алтай Таван Богдын оргилд амжилттай гарлаа

07/06/2026

Охидын краш хэмээн нэрлэгддэг Х.Сумъяадоржийн төрсөн өдөр тохиож байна

07/05/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.