Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Улсын заан Б.Серик манай дуранд

    07/07/2026

    Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

    07/07/2026

    Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

    07/07/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Гантиг Вилла” хотхоныг Хөгжлийн Банкнаас авсан зээлээр санхүүжүүлээгүй
Папарацци

“Гантиг Вилла” хотхоныг Хөгжлийн Банкнаас авсан зээлээр санхүүжүүлээгүй

Эрхэм админBy Эрхэм админ02/17/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Төлбөртэй мэдээ
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй зээлдэгчдийн нэрийг зарласантай холбоотойгоор “Эй Би Трейд Групп” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Гантиг Вилла” хотхоны 9 блок барилгад хуулийн хязгаарлалт тогтоогоод байна.

Төлбөртэй мэдээ

​“Гантиг Вилла” төслийг анх 2012 онд “Бишрэлт Групп” компани “Zaisan Hill County” нэртэйгээр, нийт 3 га талбайд 13 блок бүхий хотхон байгуулахаар хэрэгжүүлж эхлүүлсэн байдаг. Улмаар манай “Эй Би Трейд Групп” компани нь уг төслийг 2019 онд Хөгжлийн банкны барьцаанд байгаа хөрөнгүүдтэй нь худалдаж авсан бөгөөд түүнээс хойш уг төслийг 100 хувь эзэмшин, удирдан хэрэгжүүлж байна.

Хөгжлийн банкны зээлдэгчдийн нэг болох “Монгол Мах Экспо” компани нь “Эй Би Трейдинг Групп” компанийн 100% эзэмшлийн охин компани бөгөөд мах, махан бүтээгдэхүүн, түүхий эд экспортлох төсөл хэрэгжүүлэхээр 2017 онд Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан юм.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр, Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрийг зориулалтын бусаар ашигласан мэтээр ташаа мэдээлэл цацагдаж байна. Тэгвэл “Гантиг Вилла” хотхоны барилгын ажлыг “Монгол мах экспо” ХХК-ийн Хөгжлийн Банкнаас авсан зээлээр санхүүжүүлээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж дараах үндэслэлүүдийг дурдаж байна.
Үүнд:
1. “Гантиг вилла” төслийн барилга угсралтын ажил 2012 онд эхэлж, 2014 онд дууссан байдаг. Барилга угсралтын ажил дууссанаас 5 жилийн дараа манай компани худалдаж авсан.

2. Эй Би Трэйдинг групп нь барилгын салбарт 18 жил ажилласан туршлагатай. Өнгөрсөн хугацаанд нийт 35 барилгыг амжилттай барьж хүлээлгэн өгсөн, улсад тодорхой хэмжээний татвар төлж ажлын байр бий болгож буй компани юм.

3. Манай охин компани болох “Монгол Мах Экспо” ХХК нь “Мах боловсруулах цогцолбор” төсөлдөө зориулж, тодорхой шалгуурыг хангаж, холбогдох дүрэм журмын дагуу энэхүү зээлийг авсан болно. Зээл авснаас хойш бид үйлдвэрээ барьж, түүхий мах экспортод гаргахаар бэлэн болгоод байсан ч харамсалтай нь цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж чадахгүйд хүрээд байгаа билээ. Хэдий нөхцөл байдал хүнд боловч бид авсан зээлийнхээ (32 тэрбум) хүү болон үндсэн зээлийн төлөлтөнд 8 орчим тэрбум төгрөг төлөөд байна. Харамсалтай нь, Ковид-19 цар тахлын улмаас махны экспорт хэвийн явагдах боломжгүй болсноор зээлийн эргэн төлөлт тасалдаад байна. (Цар тахлын нөхцөл байдал сайжирч, махны экспорт хэвийн явагдаж эхэлбэл энэ төсөл Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргүүлэн төлөх бүрэн боломжтой).

Нөхцөл байдал нэгэнт ийм болсон учраас бид аль болох зээлээ цаг алдалгүй, хурдан эргэн төлөх боломжийг хайж “Гантиг Вилла” орон сууцыг борлуулж, борлуулсан орлогоосоо бүрэн барагдуулах боломжтой гэж үзэж байна. Учир нь “Гантиг Вилла” хотхоны 9 блок барилга нийт 91,262,491,500 (Ерэн нэгэн тэрбум хоёр зуун жаран хоёр сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга таван зуу) төгрөгийн үнэлгээтэй байгаа юм. Энэ бол орчин үеийн орон сууцны жишиг болохуйц, дэлхийн шилдэг технологи шингээсэн, үнэлэгдэх өв хөрөнгө учраас бид богино хугацаанд борлуулж дуусна гэдэгтээ зуун хувь итгэлтэй байна.

​Нөгөө талаас, “Гантиг Вилла” хотхон төслийг “Бишрэлт” групп болон УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай холбож байгаа нь үндэслэлгүй юм. Манай компанийн ард ямар нэгэн улстөрийн нөлөө, хамаарал байхгүй. Гагцхүү “Гантиг Вилла” төслийн бүтээн байгуулалтын ажлыг “Бишрэлт Групп” эхлүүлсэн байсантай холбоотойгоор дээрхи ташаа мэдээлэл гарч байна гэж үзэхээр байна.

Бид “Гантиг Вилла” хотхоноос орон сууц худалдан авахаар гэрээ байгуулж, төлбөрөө бүрэн гүйцэт төлсөн худалдан авагчдын үл хөдлөх хөрөнгийг Хөгжлийн банкнаас зээлийн барьцаанаас суллан, гэрчилгээг нэр дээр нь шилжүүлэх баталгааг манай компани албан ёсоор гаргаж байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

07/07/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Улсын заан Б.Серик манай дуранд

07/07/2026

Топ модель Х.Бадамгэрэл “Алтан гадас” одонгоор шагнууллаа

07/07/2026

Дуучин О.Гантулга “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

07/07/2026

Реппер Н.Цэцэнбилэгийн гэр бүл тавуулаа болж, анхны аяллаа хийв

07/06/2026

Ц.Гарамжав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо

07/06/2026

“Алаг нүдэн” Одноо Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Попын хоёр хатан хаан Ардын жүжигчин боллоо

07/06/2026

Дуучин Э.Аминхүслэн хоёр хүүгээрээ гангарчээ

07/06/2026

Жүжигчин, хөтлөгч Э.Уянга Алтай Таван Богдын оргилд амжилттай гарлаа

07/06/2026

Охидын краш хэмээн нэрлэгддэг Х.Сумъяадоржийн төрсөн өдөр тохиож байна

07/05/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.