2019 онд 4 настай Пэйсли Жоан Нью-Йоркийн Итака хотын захад орших Каюга Хайтс тосгоноос сураггүй алга болсон гэсэн мэдээлэл цагдаад иржээ. 
Тухайн үед охины төрсөн эцэг Кирк Шултис, эх Кимберли Купер нарын охиныг асрхан хамгаалах эрхийг цуцалж, охиныг түр асрах газарт байлгаж байсан юм.
Охиныг алга болсонтой холбогдуулан төрсөн эцэг, эхийг сэжиглэж нэгжлэг хийх зөвшөөрөлийг цагдаа нар прокуророос хүссэн ч нотлох баримтгүй тул прокурор удаа дараа татгалзсанны эцэст хязгаарлагдмал буюу сэжигтний орон байрны тодорхой хэсгүүдэд хувь хүний орон зайд халдахгүйгээр нэгжлэг хийх зөвшөөрөл олгожээ.
Цагдаа нар охиныг ээж Кимберли Куперийн хамт байшингийн доторх модон шатны хонгилд байхыг олжээ. Нэгжийх зөвшөөрөлд хязгаарлагдмал орон зайг заасан байсан ч шатаар өгсөж явсан цагдаа бяцхан хөл шатны дороос цухуйж байгааг анзаарсан байна.
Охин одоо 6 настай. Төрсөн эцэг, эх нь цагдаа нарт удаа дараа худал мэдүүлж, прокурорын зөвшөөрлөөс мөрдлөг удааширч бүтэн 2 жил өнгөрсөнд цагдаа нар сэтгэл дундуур байгаа ч охиныг эсэн мэнд олсондоо баяртай байна гэж орон нутгийн цагдаа мэдээлжээ.
Охины эцэг өөрийн охиноо алга болсноос нь хойш хараагүй гэж мэдүүлснээсээ татгалзаж байгаа бөгөөд түүнийг эхнэр болон охиноо хор ьсон гэсэн үндэслэлээр дор хаяж 20 жилийн хо рих ял төлөвлөж байна. Харин охины төрсөн эхийг хүүхдийн сайн сайханд зан алхийлсан, гэмт хэрэгт 2-р зэргийн оролцоотой гэж үзэн хэрэгтнээр татаж шүүхээр болжээ.
6 настай Пэйсли охиныг хуулийн дагуу асран хамгаалагчид шилжүүлж, цагдаагийн хяналт үргэлжилж байна.

