Зохиолч Шүүдэрцэцэг сошиал хуудаснаа:
Замын Үүдээс ирж явсан ачаатай машин шатахад Нарагийн Мангирт брэндийн зөгийн балны шилтэй ачаа өртсөн юм байна. Энэ их өндөр хүүтэй зээл, хил гаалийн хүнд суртал, ачаа барааны тээврийн үнэ тэнгэрт хадсан, элдэв татварын дарамт дор энгийн иргэн бизнес эрхэлж амь зуулгаа авч явах гэж алаан болж байна шүү дээ.
Гэтэл Нара маань хил хаагдсанаас брлж сар жилээр хүлээсэн зөгийн бал савлах шил нь шатчихаар ямар хүнд байдалд орж байгаа нь тодорхой. Бусдын төлөө зүрх сэтгэлтэй, шударга шулуун зантай, нийгмийн болохгүй бүтэхгүй бүхнийг шүгэл үлээн шүүмжилдэг Нарадаа дэмжигчид нь сайн дураараа хандив цуглуулж тусалж байгааг хараад М+ plus дахь #УлаанМогой сонсдог номын орлогоосоо өчүүхэн хувь нэмрээ орууллаа.
Хоёр сар гарангийн өмнө Munkhtur Narantuya Nara маань #Хотулун_гүнж кинонд баяр хүргээд тэвэр дүүрэн гоё цэцгийн баглаа барьж ирээд баярыг минь хуваалцаж байсан юм. Тэнхлүүн явахад тэмээ өгснөөс тэвдэж явахад нь тэвнээр ч болтугай тусалъя.
Мангирт зөгийн балаа энгийн шилэнд савлаад зарахаар нь авч дэмжинээ!
Галын дөл өөдөө гэдэг юмаа Нара минь!