Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Өчигдөр мэдээлэл хийснээс хойш 77 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3153 боллоо. Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Улаанбаатар хотодт бүртгэгдсэн тохиолдол 2306 болж байна. Таван хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Нэг шинэ голомт илэрсэн бөгөөд хавьтлуудыг илрүүлж тусгаарлаж авлаа. Сүүлийн 24 цагт 27 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Одоогоор 696 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 3, хүнд 5 хүн байгаа. Нэг дор олноороо цугларч баяр тэмдэглэх нь халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх учир албан байгууллагууд олон хүнийг нэг дор цуглуулахаас зайлсхийж,…
Зохиогч: cool
Цахим дэвтэртэй болсноор доорх давуу талууд бий болж байна. Иргэд, даатгуулагчдын хувьд: Нийгмийн даатгалын үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран чирэгдэлгүй авах; Дэвтрийн бичилт хийлгэн баталгаажуулахын тулд нийгмийн даатгалын хэлтэст биеэр очин, дугаарлан цаг хугацаа, зардал гаргах шаардлагагүй болсон; Шинэ дэвтэр авах, хаясан үрэгдүүлсэн дэвтрийн лавлагаа авах, баталгаажуулахад цаг хугацаа шаардахгүй болсон; Цахим үйлчилгээний олон суваг ашиглах (“нийгмийн даатгал” аппликейшн ашиглах, Хур систем буюу ТҮЦ машин, e-Mongolia систем зэрэг)-г ашиглах; Даатгуулагч нь ажил олгогчийнхоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг хянах, шимтгэлийн өр үүсгэж байгаа эсэхийг сар бүр харах Ажил олгогчдын хувьд: Нийт 49.0 мянган ажил олгогчийн Нийгмийн даатгалын дэвтэрт сар…
Transformers киногоор анх залуусын анхаарлыг татаж гарч ирсэн Меган Фокс гурван хүүхдийнхээ эцэг Брайн Остиноос салж, 4 насаар дүү дуучин, реппер Machine Gun Kelly-тэй үерхээд нилээд хугацаа өнгөрч байна. Хосууд өчигдөр АНУ-ын Калифорнид найзуудтайгаа оройн хоолонд орсон. Энэ үеэр тэд папарацийн дуранп ийнхүү өртжээ.
ЭМЯ-ны өчигдөр хийсэн хэвлэлийн хурлаар 44 хүний шинжилгээний хариу эерэг гарсан билээ. Эдгээр хүмүүсийн дунд “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар багтжээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд коронавирусний нийт батлагдсан тохиолдлын тоо 3076 болоод байна. Түүнийг тусгаарласан бөгөөд хаанаас халдвар авсаныг нь тогтоохоор эмнэлгийн албаныхан ажиллаж эхэлжээ. Одоогийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эмэгтэйчүүдийн 2-р төвд нийт 657 хүн эмчлэгдэж байгаас 591 хүний биеийн байдал хөнгөн, 57 хүн хүндэвтэр, 7 хүн хүнд, хоёр нэн хүнд байдалтай байна.
Цэнхэр үст Цэрэнгийн хүү өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ. /Бичвэрийг засваргүй оруулав!/ Юуны түрүүнд намайг уучилаарай, би бусад шиг бичиж чаддагү ч сэтгэлийн зовлонгоо гартаа багтааж бичих гэж ядаж үүнийг бичлээ..Монголд нэг ч сургуульд сураагүй тул алдаа их байгаа байх дахин уучлаарай Үр нь эхээ ингэж болдог юмуу, хорвоод ганцхан эх заяадаг гэх мэтээр надад олон мэссэж ирдэг, тэгвэл би та бүхнээс нэг юм асууя. Эх хүн өөрийн сонгосон эр болон амьдралаас болж үрээ төрхөөс нь өмнө үзэн ядаж төрснийхэн дараа хаяж амьдрал зохиох гэж оролдож явах бүрт нь мөнхийн чөдөрлөж замын саад үүсгэж болдог юмуу? Хүн болгон дор бүрнээ…
Шадар сайд С.Амарсайхан олон улсын эмэгтэйчүүдийн баяр “Март-8” өдрийг хавтгайруулан тэмдэглэхгүй байхыг уриаллаа. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа: “Эрсдэл байгаа цагт хүн бүр тодорхойгүй байдлыг удирдан зохицуулахыг хичээдэг. Бид ХАМТДАА эрсдэлийг тооцож олон зүйлээс татгалзаж чадсан. – Настан буурлуудтайгаа цахимаар золгосон. – Энхрий үрсээ эрсдэлээс хамгаалж өнөөдөр ч цахимаар хичээллэж байна. Хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ авч, аж ахуйн нэгжүүдээ 95% хүртэл нээж ажил амьдралын хэвийн горимд шилжээд удаагүй байна. Харин одоо “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” буюу “Мартын 8”-ны баярыг хавтгайруулан тэмдэглэж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй, хариуцлагатайгаар татгалзахыг ЭРЧҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭСЭЭ уриалж байна” гэжээ.
Татварын Ерөнхий Газраас “Оюу Толгой” компанид 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд 228 сая ам.доллар буюу 649 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Тэгвэл тус компани актад тавьсан дүнгийн 230 тэрбум төгрөгийг хоёрдугаар сарын 26-нд Төрийн санд шилжүүлсэн бол өнөөдөр үлдэгдэл 419 тэрбум төгрөгийг шилжүүлжээ. Ингэснээр 2016-2018 оныг хамарсан татвартай холбоотой өр төлбөрийг бүрэн барагдуулж байна. Түүнчлэн Оюутолгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг хууль зөрчсөн хэмээн үзэж, Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах УИХ-ын тогтоол гарсан. Тэгвэл ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонго Японы Nikkei Asia сонинд өгсөн мэдээллээр Дубайн гэрээг цуцалж, шинээр…
Түүнд СЕХ-ноос УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь олгосон учир энэ сарын 15-нд нээгдэх хаврын чуулганаар тангаргаа өргөх юм байна. УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан тэрбээр өнгөрсөн хугацаанд саатуулагдан шалгагдаж байсан билээ. 8 сар саатуулагдан шалгагдсаны эцэст Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ж.Эрдэнэбат нарын гурван хүнийг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэн суллахаар шийдвэрлэсэн. Түүнд хорихоос өөр таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэж, прокурорын шатанд үргэлжлүүлэн шалгаж байгаа.
Завхан аймгийн Шилүүстэй суманд 2 иргэнээс короновирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан аймгаас Шуурхай арга хэмжээний баг, Хариу арга хэмжээний баг, ХӨСҮТ-өөс 5 хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь очиж ажиллаж байна. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс өгсөн чиглэлийн дагуу маргааш буюу 3-р сарын 5-ны өдөр халдвартай 2 иргэнийг ХӨСҮТ-рүү тээвэрлэж, ойрын хавьтлын насанд хүрсэн 3 хүн, 3 хүүхэд, нийт 6 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт шилжүүлэн хяналтад авахаар шийдвэрлэлээ. Халдвар авсан иргэдийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг ойрын хавьтлын иргэдийг хүлээж авах бэлэн байдлыг бүрэн хангажээ. Халдвартай хүнтэй 2-р сарын…
Эв нэгдэл ба Амжилтын энэхүү мандала нь таныг өөртөө болон хүрээлэн буй ертөнцтэйгээ зохицон амьдрах боломжийг олгоно. Энэхүү мандала нь зөвхөн эерэг энергийг өөртөө татдаггүй. Түүний энерги танд мэргэн ухааныг зааж, хувь заяандаа зөв хандлагыг төлөвшүүлэхэд туслах болно. Бидний амьдрал яг л шатаар өгсөхтэй адил. Заримдаа оргилд гарахын тулд хэдэн шатаар доошоо бууж, дараа нь дээш өгсөх хэрэгтэй болдог. Өгсөх замыг зөвхөн явганаар л туулах ёстой гэдгийг санаарай. Эв нэгдэл ба Амжилтын мандала нь тэсвэр тэвчээрийг танд өгч, өөрийгөө ямар ч болзолгүйгээр хайрлаж хүлээн зөвшөөрөхийг зааж, жинхэнэ аз жаргалтай, амжилттай хүн болоход зайлшгүй шаардлагатай ертөнцийг үзэх эерэг хандлагыг төлөвшүүлэхэд туслах…
