Зохиогч: cool

Сайжруулсан түлш хэрэглэж, угаар мэдрэгчийг айл бүрт байрлуулсан ч угаартах тохиолдол буурахгүй байна. Зарим айл угаар мэдрэгчгүйн улмаас угаартсан тохиолдол ч мөн бүртгэгджээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 28-р хороонд оршин суух 51 настай эрэгтэй Д.Б, 51 эмэгтэй настай З.Ө, 25 настай эмэгтэй Б.У, 19 настай эмэгтэй Б.Ч нар гэртээ энэ сарын 15-ны өдөр угаартсан байна. Тухайн айл угаар мэдрэгчгүй байсан аж. Тиймээс иргэн та болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

Read More

“Ханилснаас илүү амраг” киноны дүрээр бидэнд танил болсон жүжигчин бол М.Энхчимэг. Түүнээс хойш чимээгүйхэн амьдрах болсон жүжигчин бүсгүй насан туршийн асуудал болох таргалалтаасаа салж олон бүсгүйчүүдэд урам зориг өгсөн. Тэрээр хүүхэд төрүүлсний дараа 100 гаруй кг жинтэй болсон байжээ. Маргаашнаас туръя гэж хойш тавьж өөрийгөө хуурч явсан үе ч бас түүнд бий гэнэ. Тэрээр өөрийн зургийг харьцуулан тавьж “Ээ бурхаан. Тэр гэдэс гуяыг нь харчаарай. Сонголт үргэлж таны гарт” хэмээн зөвлөв. Тэрээр өөртөө зорилго тавин зориг гарган 103.5 кгаас 65 кг хүртлээ турж чаджээ. Түүний гол нууц нь хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн гэнэ. Жингийн асуудалтай цөхөрч суугаа бүсгүй та жүжигчин…

Read More

Коронавируст халдварын үед гарсан хүний эрхийн зөрчлүүдэд Засгийн газар хариуцлага хүлээх үү гэдгийг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид дээрх шийдвэртэй холбогдуулан тодрууллаа. – Тусгаарлах хугацааг 10 хоног болгон бууруулж байна. Өмнө нь дэлхийн улс орнуудад дээд тал нь 14 хоног тусгаарлаж байхад манай улс 21 хоног тусгаарлаж байсан. Гэтэл одоо 10 хоног болгон буурууллаа. 21 хоног тусгаарлагдаж, санхүүгийн болоод сэтгэл зүйн хувьд хохирол амссан иргэдийн хохирлыг Засгийн газар барагдуулах уу? А.Амбасэлмаа: Халдварын нууц үеийн хугацаа 14 хоног гэж үзээд 10 хоногт нь ажиглан тусгаарлах байранд байлгаж, 4 хоног гэрийн ажиглалтад байна. Коронавирусийн халдвар шинэ. Уг халдварын нөхцөл байдал…

Read More

Солонгон аашт,Соёмбон толгойт хоёрын учрыг ойлгохоо байгаад удаж буй. Тус тусын амьдралыг хөөсөн хоёр хос маань нам гүмхэн амьдарч байна. Өдөр бүр цахим хуудаснаа ухаарсан, ухааралын өнгө аястай бичвэр бичдэг Х.Ананда өнөөдөр ийнхүү бичжээ. Гоёхон өдрийн мэндээ манайхаан Гундаж бүү харагд Гудайж бүү алх Зүрх бүрийн ард шарх Хаалга бүрийн ард асуудал бий!!! Ганц л туулах амьдралд Гал шиг дүрэлзэж яв. Зовлонгоо шингээх чадалтай Жаргалаа хуваалцах сэтгэлтэй хүнийг л Хүчирхэг хүн гэнэ. Сайхан сэтгэл гэдэг Хараагүй хүн ч харж чадахаар Сонсголгүй хүн ч сонсож чадахаар Зүрхэнд очдог хэл юм. Өдрийг эрч хүч урам зоригоор дүүрэн өнгөрүүлээрэ

Read More

Гал цог, эрч хүчийн илэрхийлэл МУГЖ Т.Ариунаа хоёр хүүтэй. Том хүү Б.Алдар нь найз бүсгүйдээ гар хүрч шүүх цагдаа болж нэг хэсэг шуугиулсан ч удалгүй томоожсон гэлтэй гэр бүл зохиож аав ээжийгээ өвөө, эмээ болгосон. Харин бага хүү Б.Өнөболд нь ээжийнхээ тоглолтын үеэр алс холоос найз охинтойгоо мэндчилгээ дэвшүүлж байсан бол валентины өдөр шинэ хайртаа танилцуулав. Ахыгаа бодвол элдэв хэл ам, хэрүүл шуугиад оролцдоггүй тэрээр найз бүсгүйгээ сольсон нь олныг гайхуулав. Эмээ болж уран бүтээлээсээ түр хөндийрсөн Т.Ариунаа хүүгийнхээ шинэ амрагт хөл алдан гүйж яваа сурагтай.

Read More

Монголд өөрийн нэрээр өөрийн бизнесээ нэрлэсэн цөөн эрхэмүүдийн нэг бол “Херо энтертайнмент” студийн найруулагч Б.Баатар юм. “Херо энтертайнмент” Монголын түүхийг бичиж үлдээх агуулгатай контент хийдэг. Бидний сайн мэдэх нь “Монгол тулгатны зуун эрхэм”, “Зуун чухал сэдэв”, “Зуун дуу” юм. Анхны амьдралаа жүжигчин Ч.Ундралтай эхлүүлсэн тэрээр Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлгийг хийх явцдаа одоогийн УИХ-ын гишүүн П.Анужинтай жиг ургуулаад авсан. Ерөнхийлөгчийн итгэлт хүн түүний дүү нь Ерөнхий сайд болж Б.Баатар ёстой л мандаж явна. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын босгон дээр ажил, хөдөлмөрөөрөө манлайлсан салбар салбарын төлөөллийг шагнах үеэр манай дуранд өртсөн нь энэ юм.

Read More

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн 24 цагт 40,217 хүнд шинжилгээ хийж халдварын 49 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 49 тохиолдлыг өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтлууд болон “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд илрүүлсэн бөгөөд 39 нь хавьтлын шинжилгээгээр илэрсэн. Харин 10 тохиолдол нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд илэрсэн. Энэ сарын 11-нээс хойш “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд нийт 37 халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлээд байна. Халдварын нэг тохиолдлын ард маш олон хүн байж болох учраас чухал ач холбогдолтой юм. Шинжилгээний явцад 19 тохиолдлыг илрүүлэн улмаар хавьтлуудыг нь тусгаарлан шинжилэхэд…

Read More

“The Voice of Mongolia” тэмцээнд оролцож өөрийн авъяасаа гайхуулан “Усны тунгалаг тамирын гол” дууг уянгат хоолойгоор амилуулсан Б.Доржпагма гэх охиныг хүмүүс мэр сэр мэдэх болсон. Үүний дараа шуугианы эзэн хөтлөгч Н.Санжсүрэнтэй үерхэж байгаагаа зарлаж олны хэл аманд өртөөд авсан. Хосууд хайрын түүхээ баталгаажуулж түүний анхны “Дэмий” уран бүтээлийн клипэнд тоглоод авсан. Гэвч хэсэг хугацааны дараа энэ бүхэн зүгээр л шоу байсан, клипэнд тоглож өгсөнд баярлалаа ахаа хэмээн харилцаагаа дуусгаж байгаагаа эвтэйхэнээр зарласан. Гэвч тэдний хайр сэтгэлийн холбоо жинхэнээсээ байсныг Donna баталлаа. Тэрээр “Бусдыг хайрлалаа гээд намайг муу хэлэх нь холгүй байна” хэмээсэн нь Н.Санжсүрэнг хайрлахад багагүй эр зориг шаардаж байгааг…

Read More

Орчин цагийн кино урлагийг базаж буй залуучууд бол “Фантастик” продакшн. Тэднийг удирдан яваа найруулагч бол Б.Тамир юм. Анхны амьдралаа жүжигчин Б.Золзаяатай эхлүүлж нэг охинтой болсон тэрээр жүжигчин Н.Мөнхсоёл, А.Ганчимэг нартай нэр холбогдож үерхэж байсан ч өнөөдрийг хүртэл ганц бие хэвээр байна. Тэрээр удаан хугацааны харилцаа үүсгэх дургүй бололтой. Амин хайртай ганц охин Т.Цэгц-Үжингээ бүхнээс илүүд үзэж хамтдаа цагийг өнгөрөөхийг хичээдэг хэмээн Б.Тамир нэгэн ярилцлагандаа дурьдсан байдаг. Аав охин хоёрын инээд нь хүртэл адилхан юм гээч.

Read More

“Жүжигчний ур чадвараасаа илүү Хар сарнай”-н С.Амараагийн дүү С.Амарбаясгалантай хамт “Хатариш” дууг дуулсан нь түүнийг олны танил болгосон. Жүжигчин Мино буюу Номинг нэг хэсэг “Хатариш” Мино гэх болсон. С.Амарбаясгалан, жүжигчин М.Наранмөнхтэй үерхэж явсан тэрээр өөрийн анхны амьдралыг Дамбийн Хишгээгийн хүү Х.Энхжинтэй эхлүүлж хүүтэй болсон. Өдгөө сайн ээжийн үүргийг биелүүлж яваа түүнийг ганц бие байх үеийн зургуудаас хүргэж байна.

Read More