Цэнхэр дэлгэцээр үзэгчидтэйгээ уулзаж, шинэ содон мэдээ мэдээлэл хүргэдэг МҮОНТ-ийн үе үеийн нэвтрүүлэгч, хөтлөгчид нэг дор цугларчээ. Учир нь өнөөдөр тус телевизийн хэд хэдэн урөн бүтээлчид Төрийн дээд шагналаар шагнуулсан. Тухайлбал, нэвтрүүлэгч Б.Гантигмаа, Ч.Ичинхорлоо нар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болсон бол, МУСГЗ дуу оруулагч Г.Чулуунбат, Г.Отгон нарыг Сүхбаатарын одонгоор шагнасан билээ
Зохиогч: Эрхэм админ
Хошин урлагийн Х-Түц хамтлагийн гишүүн жүжигчин Т.Бархүү өнөөдөр Алтангадас одонгоор энгэрээ мялаасан. Тэгвэл түүний хань МУГЖ И.Одончимэг цахим хуудаснаа мэндчилгээ дэвшүүлж “Авьяасны ундарга болсон, өрх гэрийн минь ноён нуруу, Х-Түцийн минь түшиг тулгуур, энэ биеийн минь зүрхний гэрэл гэгээ болсон чамдаа төрийн дээд одонгоор энгэрээ мялаасанд нь Увс нутгийн цэнхэр хязгаараас халуун баяр хүргэн мэндчилье” гэжээ
Нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын ногоон бүс болон зарим зуслан орчмын ой модонд хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулж байгаа. Тиймээс иргэдийг хортон шавж устгалын бодис цацаад удаагүй ой модонд аялж, алхахгүй байхыг сануулж буй. Байгаль хамгаалагчид Бэлх зуслан, Цуурайтын ам орчимд хортон шавжтай тэмцэх ажлыг өрнүүлж байна. Энэ жил 1602 га талбайд буюу Баянзүрх дүүргийн ногоон бүсийн Улиастай, Дээндий, Хуандай зэрэг амд мэргэжлийн байгууллагууд хортон шавжтай тэмцэх тэмцлийн ажил өрнүүлээд дууссан. Нэмэлтээр Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ногоон бүсэд байгаль хамгаалагчдын нөөц бололцоонд тулгуурлан Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хортон шавж устгалын бодис цацах ажлыг гүйцэтгэж байгаа юм.…
Дуучин Наагий нэрээр олонд танигдсан Улсын Филармоны гоцлол дуучин Н.Наранбаатар “Алтангадас” одонгоор шагнууллаа. Н.Наранбаатар нь 1982 оны долоодугаар сарын 16-нд Монгол улсын Баянхонгор аймагт төрсөн. Поп, жазз урсгалаар дуулдаг бөгөөд “Миний Захидал” цомгоо 2016 онд гаргасан. 2012 оны есдүгээр сард Ц. Намсрайжавын нэрэмжит Улсын филармонид уригдан гоцлол дуучнаар өнөөг хүртэл ажиллаж байгаа. Тэрээр • 2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд “Strаngers in the Night” нэртэй анхны бие даасан жазз тоглолт • 2013 оны хоёрдугаар сарын 13,14-нд дуучин Хулантай хамт “Би чамд хайртай” тоглолт[ • 2013 оны долоодугаар сарын 11-нд Улсын их баяр наадмын төрийн хүдэтгэлийн концертод оролцсон • 2014 оны хоёрдугаар…
Хошин урлагийн Х-Түц хамтлагийн жүжигчин Т.Бархүүг Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнажээ. Тэрбээр урлагийн салбарт 20 жил тасралтгүй ажиллаж буй бөгөөд 50 орчим дэлгэцийн бүтээл 20 гаруй тайзны бүтээлд дүрээ үлдээжээ.
Хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цол, тэмдгээр шагнууллаа. Тэрбээр урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Бадраа агсны ач, Б.Бадрууганы хүү. Б.Наранзун МУИС-ийг ардын урлаг судлаач мэргэжлээр 1996 онд төгссөн. Монголын орчин үеийн хөгжмийн салбарт продьюсер, хөгжмийн зохиолч зэрэг олон чиглэлээр хүчин зүтгэж буй тэрбээр хамгийн сүүлд “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажилласан нэгэн юм.
Тулгар төр байгуулагдсаны 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, ардын хувьсгалын 101 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын урлаг соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зөвлөх профессор, доктор, академич Пунсалмаагийн Очирбат Төрийн шагнал хүртлээ. Түүний удирдан явуулсан “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал олголоо.
Монгол Улсын Ерөнхнийлөгч салбар, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон медаль гардууллаа. Энэ үеэр МУСГЗ Ш.Гүрбазарын “Би Монголоороо гоёдог”, “Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” бүтээлүүдийг төр соёрхлоо. Энэхүү гурван бүтээлийг уншигч танаа видео хэлбэрээр сонирхуулж байна. https://youtu.be/cNBikbxsfI0 https://youtu.be/fx2Fj6ynPX8 https://youtu.be/4iRjpLd690g
Урлагийн салбарт өөрийн шавь нарынхаа амжилт бүтээлээрээ тодорч яваа СУИС-ийн багш Найдангийн Ганхуяг Ардын багш цолоор шагнууллаа. Н.Ганхуяг нь 1958 онд Хөвсгөл аймагт төрсөн. Тэрбээр 1976-1980 онд УБИС-ийн кино драмын ангийг Б.Мөнхдорж, Х.Хайнзан нарын удирдлаганд жүжигчин мэргэжлээр төгссөн. 1985-1990 онд Беларусын Урлагийн академийг Я.А.Громовын удирдлагад найруулагчийн мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. 2001 онд СУИС-д Урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан.1982-1985 онд УДЭТ-т жүжигчнээр, 2015 оноос одоог хүртэл тус театрт Уран сайхны удирдагчаар ажиллаж байна.
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд 30 орчим жил ажиллахдаа 1,000 гаруй нэвтрүүлэг, кинонд дуу оруулж, “Монголын мэдээ” сувгаас бэлтгэн явуулдаг “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн 6,000 удаагийн мэдээнд хөтлөгчөөр ажилласан, дэлхийн болон Монголын сонгодог урлагийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хүчин зүтгэл, телевиз, тайз дэлгэцийн урлагт оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн хөтлөгч, жүжигчин, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Чимэддамбын Ичинхорлоод Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.
