Зохиогч: Эрхэм админ

Одоогоос гурван сарын өмнө МҮОНРТ-ийн хөтлөгч байсан Э.Энхзориг “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах буюу Амараад дарамтлуулж, бизнесээ алдсан талаараа хэвлэлд яриа өгч байв. Тэрбээр “Дуучин С.Амармандах гэдэг хүнд бүх эд хөрөнгөө алдлаа. Найзтайгаа 2019 онд хамтран “Gem palace”-ийн 17 давхарт байрлах дампуурсан хоолны газрыг нь лоунж болгон өөрчилж, дотор засал чимэглэл, тохижилт үйлчилгээг нь өөрийн хөрөнгөөр хийсэн. Үүний дараа 2020 оны есдүгээр сард С.Амармандах тус газарт ирж дуулахдаа Э.Энхзоригт хандан “Үнэхээр гоё газар нээсэн байна, хамтарч ажиллах санал байгаа. Дараа тухтай уулзья” гэж хэлээд, “Би энэ газрын нэг давхарт баар нээж байгаа. Манайд хоол гарах боломжгүй. Танай лоунжийн гал тогоо…

Read More

Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн дагуу Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслол боллоо. Ёслолд Баян-Өндөр сумын ИТХ, Эрүүл мэндийн газар, Татварын хэлтэс, Багийн ажлын алба зэрэг 8 байгууллагын 39 албан хаагч оролцож Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан, ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэж, хариуцлагатай ажиллахаа тангараглалаа. Орхон аймгийн хэмжээнд 4200 гаруй төрийн албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд төрийн албаны ерөнхий, тусгай шалгалт, туршилтын хугацаа зэрэг босгыг давж, албан ёсоор жинхэлж, “ТАНГАРАГ”-аа өргөж байна. Аймгийн ИТХ, ЗД-ын нэрэмжит шагналаар шагналаа Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол улсын Засгийн газрын шагнал,…

Read More

Хүннү гүрний 𝟐𝟐𝟑𝟎, 𝟐𝟐𝟑𝟏, Их Монгол улс байгуулагдсаны𝟖𝟏𝟓, 𝟖𝟏𝟔, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 𝟏𝟏𝟎, 𝟏𝟏𝟏, Ардын Хувьсгалын 𝟏𝟎𝟎, 𝟏𝟎𝟏 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлууд хийгдсээр байна. Бэлтгэл ажлын үеэр энэ жилийн үндэсний их баяр наадмын онцлог, үзэл санааг Улсын их баяр наадмын зохионбайгуулалтад зөвлөхөөр ажиллаж буй СУИС-ийн тэргүүлэхпрофессор, Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааныгавьяат зүтгэлтэн С.Дулам багшаас тодрууллаа. -Сайхан зусаж байна уу. Таны хувьд гурав дахь жилдээ Улсын баяр наадмын зөвлөхөөр ажиллаж байна. Энэ жилийн баяр наадмын онцлог юу байх вэ? -Сайхаан. Сайхан зусаж байна уу? Өмнөх хоёр жилийн наадам цахимаар үзэгч түмэнд хүрсэн.…

Read More

Загварын тайзнаас олонд танигдаж, дунд сургуулийн охин байхдаа алтны магнеттай амьдрал зохион ээж болж явсан бүсгүй бол топ модель Д.Пүрэвсүрэн. Өдгөө 38 настай түүний том охин М.Мөнхжин өдгөө 19 нас хүрч буй. Гаднах төрхөөрөө ээжтэйгээ тун төстэй тэрбээр нурууны өндөр, биеийн галбираараа ээжийгээ гүйцэхгүй ч тун халуухан нэгэн. Үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Өдгөө Лондонгийн их сургуульд хуулийн чиглэлээр суралцдаг М.Мөнхжингийн гэрэл зургийг сонирхуулж байна. Ташрамд дуулгахад, топ модель бүсгүйн гэр бүл Миами арал дээр аялж буй бөгөөд тэндээ гэр бүлийн гэрэл зураг авхуулсан шигээ цагийг зугаатай өнгөрүүлж буй гэсэн шүү.

Read More

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Улсын дээд шүүхийн нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр (2022.07.04) Төрийн ордонд зохион байгууллаа. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт сонсголыг нээж хэлсэн үгэндээ, Нэр дэвшигчдийг олон нийтэд таниулах, мадээллээр хангах, олон нийтийг нэр дэвшигчтэй холбогдуулан санал шүүмжээ хэлэх боломжийг олгох, Шүүхийн ерөнхий зөвлөл хууль тогтоомжид заасан нээлттэй, ил тод хараат бус, хууль дээдлэх зарчмыг баримтлан нэр дэвшигчийг тодруулах эсэхийг олон нийтэд таниулах зорилготойг онцлов. Энэ нь нэг талдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд байгуулагдсан Шүүхийн…

Read More

“MGL art media” группийн уран бүтээлчид “Бэхэн зүрх” уран сайхны киног үзэгчдэд хүргэхээр болжээ. Тус уран бүтээл нь “Скайтел” группын энэ онд хамтран бүтээх дэлгэцийн цор ганц уран бүтээл аж. “Бэхэн зүрх” кинонд уран бүтээлч хүний амьдрал, хайр дурлалын үнэ цэн, нэр алдар, төлөөсийн талаар өгүүлнэ. Киноны ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй ажиллах бол ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын чадварлаг уран бүтээлчид хамтрах аж. Харин ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллахаар сонгогджээ. Жүжигчин, найруулагч А.Баттүшиг нь СУИС-ийг 2002 онд төгссөнөөсөө хойш орчуулгын киноны салбарт тасралтгүй 10 жил ажиллаж, гадаад улс орнуудын уран сайхны кино, телевизийн…

Read More

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, нэрт сэтгүүлч, хөтлөгч Шагдарсүрэнгийн Гүрбазарт Ардын уран зохиолч цол олгохоор болжээ . Тэрээр орноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн. Хүний ганц хүү юм. Түүний аав ерийн нэг манаач хүн байсан бөгөөд өөрийнхөө “Хоршоо Дэрэм” шүлгээ аавдаа зориулж бичсэн гэдэг. Мөн ээждээ зориулж 40-өөд дуу хийжээ. Ш.Гүрбазар зургаан настайдаа аймгийн төвийн хүүхэд болж, аймгийнхаа арван жилийн сургуулийг 1973 онд дүүргэсэн байна. “Манай ангийнхан намайг дөрөвдүгээр ангидаа хийсэн ажлаа яг одоо ч хийсээр яваа гэж шоолдог юм. Би сургуульд байхдаа л шүлэг уншдаг хүүхэд байлаа. Уралдаан тэмцээнд их орно. 1969 онд Монголын Пионер сурагчдын урлагийн…

Read More

Монголын театрын урлагийг “Хасар” Жагаа буюу АЖ Б.Жаргалсайхангүйгээр төсөөлөхийн аргагүй. Өдгөө 58 настай тэрбээр Дундговь аймгаас гаралтай, Москва хотын Театр урлагийн дээд сургууль /ГИТИС/- ийг театр, киноны жүжигчин мэргэжлээр 1987 онд төгссөн нэгэн. Багаасаа үндэсний бөхөөр хичээллэж багагүй амжилт үзүүлж, өнөөгийн гадаад төрхөө бүрдүүлсэн түүнийг манай папараци дурандаа буулгажээ. Түүний хувьд УДЭТ гэх босго өндөртэй их айлд хамгийн удаан ажиллаж буй жүжигчин гэдгээрээ онцлогтой. Нийгмийн өөрчлөлтийн он жилүүдэд тэрбээр бусад шиг зах зээл хөөж хошин урлаг, шоу тоглолт руу урвасангүй, 1987 оноос одоог хүртэл тус театрын жүжигчнээр ажиллаж байгаа билээ. Энэ хугацаанд “Мөнхтэнгэрийн хүчин дор” киноны хааны дүү Хавт Хасарт…

Read More

Урлагийн салбараас олонд танигдсан олон сайхан бүсгүйчүүдийн нэг бол жүжигчин О.Долгор. Одоогоос 10 гаруй жилийн тэртээ “Үл таних эмэгтэй” киноны гол дүрээрээ монголын кино урлагт хүч түрэн орж ирж байсан жүжигчин О.Долгорын манай папараци дурандаа буулгажээ. Өдгөө 38 настай тэрбээр хоёр хүүхдийн ээж болж, нэлээдгүй намба суусан байна. Түүнийг “Үл таних эмэгтэй”, “Ану хатан”, “Бид дөрвийн хайр”, “Хоёулаа унтах уу” зэрэг кинонд тоглосны дараагаар санал асуулгаар залуусын хүсэмжит бүсгүй хэмээн тодорч байсан.

Read More

Өнгөрсөн хавар өөрийн уран бүтээлийн дээж, төрмөл авьяасаараа Төрд үнсүүлж шагнал хүртсэн МУСГЗ Г.Ундармаа сүүлийн үед тун даруухан стиль имиджтэй харагдах болжээ. Хэзээнээс цог золбоотойгоороо үеийн уран бүтээлчдээс ялгардаг байсан түүнийг манай сайтын папараци дурандаа буулгалаан. Өдгөө 48 настай жүжигчин бүсгүйн хувьд Single lady цуврал бүтэн хэмжээний киногоороо илүү алдаршсан. Хамгийн сүүлд “Яаралтай тусламжийнхан” теле цуврал, “Улаан цэцэг” түүхэн киноны дүрээрээ төлөв даруу бүсгүйчүүдийн дүрийг бүтээсэн түүнд амьдрал дээрээ бүтээж буй төлөв даруухан имидж нь маш сайхан зохиж байна лээ.

Read More