Монголын кино урлагт эсрэг дүрийг тултал гаргадаг цөөхөн уран бүтээлчдийн эгнээнд Фантастик продакшний жүжигчин Б.Барслхагва орох болжээ. Хамгийн сүүлд нээлтээ хийсэн “Зура-2” кинонд “галзуу” Ганаа хэмээх дүрийг өөрийнхөөрөө гаргасан түүнд крашлах бүсгүйчүүд мундахгүй.
Өдгөө 3 хүүхдийн аав болсон түүний даруухан төрхийг манай папараци дуран онцолж дуранджээ.
Жүжигчин залуугийн хувьд “Зүрхний хилэн” кинонд манж хэлээр ус цас ярьж байсан бол энэ удаагийн дүрээрээ хятад хэлийг “төгс эзэмшснээ” гайхуулж байна.