Загварын тайзнаас олонд танигдаж, дунд сургуулийн охин байхдаа алтны магнеттай амьдрал зохион ээж болж явсан бүсгүй бол топ модель Д.Пүрэвсүрэн. Өдгөө 38 настай түүний том охин М.Мөнхжин өдгөө 19 нас хүрч буй. Гаднах төрхөөрөө ээжтэйгээ тун төстэй тэрбээр нурууны өндөр, биеийн галбираараа ээжийгээ гүйцэхгүй ч тун халуухан нэгэн.
Үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Өдгөө Лондонгийн их сургуульд хуулийн чиглэлээр суралцдаг М.Мөнхжингийн гэрэл зургийг сонирхуулж байна.
Ташрамд дуулгахад, топ модель бүсгүйн гэр бүл Миами арал дээр аялж буй бөгөөд тэндээ гэр бүлийн гэрэл зураг авхуулсан шигээ цагийг зугаатай өнгөрүүлж буй гэсэн шүү.

