Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Бэхэн зүрх” киног А.Баттүшиг найруулна
Папарацци

“Бэхэн зүрх” киног А.Баттүшиг найруулна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ07/05/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“MGL art media” группийн уран бүтээлчид “Бэхэн зүрх” уран сайхны киног үзэгчдэд хүргэхээр болжээ. Тус уран бүтээл нь “Скайтел” группын энэ онд хамтран бүтээх дэлгэцийн цор ганц уран бүтээл аж. “Бэхэн зүрх” кинонд уран бүтээлч хүний амьдрал, хайр дурлалын үнэ цэн, нэр алдар, төлөөсийн талаар өгүүлнэ. Киноны ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй ажиллах бол ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын чадварлаг уран бүтээлчид хамтрах аж. Харин ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллахаар сонгогджээ.
Жүжигчин, найруулагч А.Баттүшиг нь СУИС-ийг 2002 онд төгссөнөөсөө хойш орчуулгын киноны салбарт тасралтгүй 10 жил ажиллаж, гадаад улс орнуудын уран сайхны кино, телевизийн олон ангит кино, баримтат кино, хүүхэлдэйн кино, телевизийн шоу нэвтрүүлэг зэрэг 6000 гаруй уран бүтээлд дуу оруулж, 700 гаруй кинонд орчуулгын найруулагчаар ажиллажээ. Тэрбээр “Оюутны амьдралаа гэж”, “Элсний нүүдэл-2”, “Халуун сэтгэл”, “Дурлалын ангууч”, “Адам”, “Хайрын рекорд”, “Сексийн эрх чөлөө”, “Миний муу аав”, “МИ-15”, “Найз”, “Долоон бурхан харвадаггүй”, “Тэнгри”, “Улаан дөрвөлжин”, “Дурлалын гэмт хэрэг”, “Босуул”, “Бумеранг”, “Анир”, “Насан туршдаа”, “Сүүн замын сахиул” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кино, “Хайрын эрэлд”, “Хувь тавилангийн ээдрээ”, “37 дугаар точка” зэрэг олон ангит кинонд тоглосны зэрэгцээ “Хоёр ертөнцийн буудал” жүжиг, “Тавилан”, “Ларьдма”, “Үргээлэг”, “Омарын эрэлд”, “Босуул”, “Lovers”, “Үүр цайгаасай”, “Амьдрал”, “Гэргий”, “Ус ба цөл” уран сайхны, “37 дугаар точка”, “No rules” олон ангит киноны зохиолч, найруулагчийн багт ажиллаж, “Гэрлэн дохио” олон ангит киног найруулсан юм. Дээр дурдсан “Бэхэн зүрх” кино нь түүний ерөнхий найруулагчаар ажиллах бүрэн хэмжээний анхны уран сайхны кино гэдгээрээ онцлог аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.