Театрын урлагт насаараа зүтгэсэн Ардын жүжигчин Сарантуяа гурван хүүхэдтэй. Удам залгасан уран бүтээлч ханийнхаа ард түшиг тулгуур болж ирсэн тэрбээр өдгөө ихрийн өрөөсөн бага хүү Б.Тамираараа бахархаж суух нь энүүхэнд.
Түүний хүү “Фантастик” хамтлагийн найруулагч Б.Тамир өдгөө монголын авьяаслаг уран бүтээлчдийн нэг гэдгээ саяхан нээлтээ хийсэн “Зура-2” уран сайхны киногоороо батлан харуулсан. Түүний ийм их амжилт, уран бүтээлийн ард Ардын жүжигчин ээж Сарантуяа, гавьяат жүжигчин аав Бат-Өлзий нар нь байж идеал, өнцөг шиддэг гэдэгтэй уншигч та санал нэгдэх биз ээ.
Энэ удаад манай папараци дуран хүүгийнхээ уран бүтээлийн ард нөмөр нөөлөг болсон Ардын жүжигчин Сарантуяаг онцолж байна.