Зохиогч: Эрхэм админ

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар “Genius Kids” буюу “Гоц жаалууд” нэртэй цэцэрлэг байгуулсныг хүмүүс мэднэ. Монголын хойч ирээдүй болсон хүүхэд багачуудад үнэтэй хөрөнгө оруулалтыг тэр хийсэн билээ. Багагүй төлбөр мөнгөтэй уг цэцэрлэгт хүүхдээ оюуны өндөр чадамжтай болгохыг хүсдэг хүмүүс хүүхдүүдээ өгдөг. Олны нүдэнд өртөөд байдаггүй тэрбээр өчигдөр бага охиныхоо сэвлэг үргээх ёслолыг хийжээ. Энэ үеэр тэрбээр “Хүмүүс намайг хоёр хүүхэдтэй гэж боддог. Үнэндээ би дөрвөн хүүхэдтэй. Эхнэр маань саяхан Алдар эхийн одонгоо авсан” хэмээн бахархалтайгаар өгүүлж байсан юм.

Read More

Автозамын түгжрэлийг бууруулахын тулд Хотын дарга Д.Сумъяабазар автозам ашигласны төлбөр журамд өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, хотын А бүсэд зорчих нийслэлд бүртгэлтэй буюу УБ. гэх сери дугаартай автомашинууд киломерт тутамдаа 15 төгрөг, орон нутагт бүртгэлтэй автомашинууд километр тутамдаа 45 төгрөгийн татвар нэмж төлж байхаар зохицуулж буй гэх. Ингэснээр автозамын түгжрэл багагүй хэмжээгээр буурах бөгөөд иргэдийн хөдөлгөөний дутагдал гэх эрүүл мэндийн асуудалгүй болно хэмээн үзэж буй аж. Уг журмыг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Дашрамд дуулгахад, энэ сарын 1-нд Нийслэлийн ИТХ-аар автозам ашигласныг шинэчлэн баталж, -Суудлын автомашин 20-40 мянган төгрөг -Ачааны автомашин 40-70 мянган төгрөг -Автобус 40-60 мянган төгрөг -Механизм 30-60…

Read More

Монголын утга зохиолын салбарт удам дамжсан найрагчид гэгддэг байсан их зохиолч Б.Лхагвасүрэнгийн том хүү, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Хасар 42 насандаа таалал төгсчээ. Тэрбээр хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Нас нэгээр нэмэгдэж, үхэл нэг жилээр ойртлоо” гэж хэлж байгаа юм шиг санагдаад байдаг. Тиймээс их сайхан баяр баясгалантай тэмдэглэж чаддаггүй л дээ. Харин хүн болж төрсөндөө, тэр тусмаа эцэг, эхийгээ олж, энэ гал голомт мэндэлсэндээ хамгийн их баярладаг даа. Аавыгаа амьд байхад би эрхлэх бас айх юмтай байжээ. Нөмөр нөөлөгтэй сайхан байжээ. Аав минь тал нутгийн хүн л дээ. Тиймдээ ч энэ их тал нутагт хүүгээ үлдээгээд явсан даа.…

Read More

Аймгийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдаж 2022.07.07-ны өдөр аймгийн ИТХ-ын Ээлжит X хуралдааныг хуралдуулж, аймгийн 2022 оны тодотгосон төсөв, Нэршил өөрчлөх, Хөтөлбөр батлах тухай гурван асуудал хэлэлцэхээр илтгэл илтгэгчийг баталлаа. Мөн зөвлөлийн хуралдаанаар “Багийн хөгжил”, “Ач санах”, Анхдагч”, “Эх хэл Эрдэнэт”, “Аймгийн боловсролын салбарыг 2021-2024 онд хэрэгжүүлэх” хөтөлбөрүүдийн 2021 оны биелэлтийг тус тус хэлэлцлээ. Аймгийн ИТХ-ын хуралдаанаар баталсан “Багийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд улсын төсвийн 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр сумын Зэст, Яргуйт багийн цогцолбор төвийн барилгын ажлыг үргэлжлүүлж, Говил, Баянцагаан багийн цогцолбор төвийг ашиглалтад хүлээн авсан. Багийн үйл ажиллагаанд иргэд, байгууллагуудын оролцоог хангах, тэдний эрх ашгийг хамгаалах, иргэдээс гаргасан санал…

Read More

“DOZ” энтертайнментийн захирал, жүжигчин Ш.Доржсүрэн хошин урлагийн ертөнцөд өврийн гэсэн орон зай, байр суурийг эзэлсэн нэгэн. 24 жилийн өмнө урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Найдандоржийн найруулан тавьсан анхны “Тамгагүй төр” жүжгийн Ачир хүүгийн дүрд Ш.Доржсүрэн тоглосон. Атаа хорсол, хууран мэхлэлт, гомдол цөхрөл дундаас төрсөн Ачир хүүгийн хувьд их хайр, их хувь заяаны шоглоом болсон эмгэнэлт дүр. Тэгвэл тэрээр Монгол улсын гавъяат жүжигчин цолоор шагнуулахаар болжээ.

Read More

Уртын дуучин Г.Эрдэнэчимэгийг УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн эхнэр, дөрвөн хүүхдийнх нь ээж гэдгээр монголчууд андахгүй. Хэзээнээс байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээрээ олноос онцгойрдог тэрбээр монгол ахуй, өв соёлоороо гоёх дуртай. Тиймдээ ч өдгөө хөдөө нутгаа зорьж, айраг цагаа идсэн шигээ амарч буй гэрэл зургаа нийтлэх болжээ. Түүний хувьд Архангай нутгаас гаралтай, малчин айлын охин. Өдгөө 37 настай тэрбээр монгол дээл, хувцасны соёлд өөрийн хэв шинж, загвараа оруулах болсон. Хүннү захтай дээлийг өдгөө “Эрдэнэчимэгийн” гэх тодотголтой болгож чадсан нэгэн билээ.

Read More

Нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаа Соёлын гавьяат зүтгэлтэн болно. Тэрбээр багаасаа сэтгүүлч мэргэжилд дурлаж эзэмшсэн. Телевизийн салбарт 18 наснаасаа эхлэн ажилласан түүхтэй. Б.Гантигмаа туслах найруулагчаас эхлэн бүх шат дамжлагаар явж нэвтрүүлэгч болсон. Энэ жил 33 дахь жилдээ телевизийн салбарт ажиллаж байгаа юм. Түүний аав МУГЖ С.Бужгар агсан, ээж нь МУГЖ Ш.Дэлгэржаргал гуай юм. Харин өөрөө “Гарын 5 хуруу” киноны Гэрлээгийн дүрд тоглож 8 насандаа олны танил болж байв.

Read More

Санхүүгийн зах зээлд гэр бүлээрээ сэтгэл нэгтэйгээр зүтгэдэг хүмүүс бол “Ард” санхүүгийн нэгдэл группын эзэн Ч.Ганхуягийнх. Өдгөө 50 насны босго алхаж буй тэрбээр урьд хойд амьдрал нийлсэн зургаан хүүхэдтэй. Хүүхдүүдээ бага балчираас нь санхүүгийн боловсролтой болгохыг чухалчилдаг түүний хоёрдахь хүү Хаска шинэ төсөл эхлүүлж буй аж. Уг төслийн хүрээнд Ч.Ганхуягийн үзэсгэлэнт гэргий Г.Уянга хатагтай стиль имиджээ өөрчилжээ. Хааска хүүгийн хувьд Ч.Ганхуягийн анхны гэргийгээс төрсөн хоёр дахь хүү нь ч гэлээ, хоёрдахь эхнэр Г.Уянга хатагтай нялх балчираас нь өөрийн хүү мэт өсгөж хүмүүжүүлсэн гэдэг.

Read More

“Гэрлэн дохио” телевизийн олон ангит кино болон “Аз жаргалийн шок”, “Том толгойтын романс” бүтээлд гол дүр бүтээж “Зүрхний хилэн”, “Цасан охин”, “Намрын синдром”, “247 градус”, “Зура”кинонд ажилласан соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэгийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр өнөөдөр 37 нас хүрч байгаа бөгөөд 2008 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөж, 2011 оноос одоог хүртэл УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байсан ч саяханаас чөлөөт уран бүтээлч болсон.

Read More

“Алив дансаа”, “Бууз”, “Миний пүүз”, “Намхан” зэрэг уран бүтээлүүдээрээ залуусыг байлдан дагуулдаг реппер бол Н.Цэцэнбилэг буюу Цэцээ. Түүний гэргий Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, Монгол Улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн хүндэт профессор Д.Дамбын охин гэдгээрээ олонд танигдсан. Цэцээ “шоудмаар санагдах үедээ ЭХНЭРЭЭ сонсож байгаарай байнгын жаргана гэж юу байхав хааяа хэрэлдэнэ. Төгс амьдрал гэж байддаггүй” гэдгийг залуустаа хандаж хэлж байсан удаатай.Тэгвэл анх удаа гэр бүлийнхээ зургийг дэлгэв. Сайхан гэр бүлд аз жаргал хүсьe.

Read More