Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Аймгийн ИТХ-ын Зөвлөл хуралдлаа
Папарацци

Аймгийн ИТХ-ын Зөвлөл хуралдлаа

Эрхэм админBy Эрхэм админ07/04/2022Updated:11/30/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Аймгийн ИТХ-ын зөвлөл өнөөдөр хуралдаж 2022.07.07-ны өдөр аймгийн ИТХ-ын Ээлжит X хуралдааныг хуралдуулж, аймгийн 2022 оны тодотгосон төсөв, Нэршил өөрчлөх, Хөтөлбөр батлах тухай гурван асуудал хэлэлцэхээр илтгэл илтгэгчийг баталлаа.

Мөн зөвлөлийн хуралдаанаар “Багийн хөгжил”, “Ач санах”, Анхдагч”, “Эх хэл Эрдэнэт”, “Аймгийн боловсролын салбарыг 2021-2024 онд хэрэгжүүлэх” хөтөлбөрүүдийн 2021 оны биелэлтийг тус тус хэлэлцлээ.

Аймгийн ИТХ-ын хуралдаанаар баталсан “Багийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд улсын төсвийн 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баян-Өндөр сумын Зэст, Яргуйт багийн цогцолбор төвийн барилгын ажлыг үргэлжлүүлж, Говил, Баянцагаан багийн цогцолбор төвийг ашиглалтад хүлээн авсан. Багийн үйл ажиллагаанд иргэд, байгууллагуудын оролцоог хангах, тэдний эрх ашгийг хамгаалах, иргэдээс гаргасан санал хүсэлтийг шийдвэрлэж, иргэдэд төр засгийн бодлого, нутгийн хурал, захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр, бусад мэдээллийг хэсгийн ахлагчаар дамжуулан давхардсан тоогоор 32300 иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүргэжээ.

“Ач санах” хөтөлбөрийн хүрээнд 2021 онд БОЭТ, өрхийн ЭМТ, Медипас эмнэлгүүдтэй хамтран өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт 1000 ахмадыг хамруулжээ. Мөн “Ахмадад ээлтэй Эрдэнэт” аяны хүрээнд гурван сарын хугацаанд 200 ахмадыг “Мөнхийн үйлс” эмнэлэгт долоо хоног үнэ төлбөргүйгээр эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулж, ковидоор өвдсөн 150 гаруй ахмадыг нөхөн сэргээх эмчилгээнд хамруулсан байна.

“Анхдагч” хөтөлбөрийн хүрээнд гурван зорилтын хүрээнд 20 арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд өрхийн эрүүл мэндийн төв болон Медипас эмнэлэгтэй хамтран урьдчилан сэргийлэх үзлэгт 400 гаруй анхдагчийг хамруулжээ. Аймгийн ахмадын хорооноос зохион байгуулсан “Баялаг бүтээгч ахмад” өдөрлөгт өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг 102 анхдагч хамрагдаж, өөрсдийн аргазүйн туршлагаас иргэдэд сурталчилжээ.

“Эх хэл Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд 4 зорилт, 19 арга хэмжээ, 35 үйл ажиллагааг хэрэгжүүлж төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор захиалгат сургалтад 9 байгууллагын 190 төрийн албан хаагч, цахим орчинд монгол бичгээр эх бэлтгэх 2 удаагийн сургалтад 150 багш, төрийн албан хаагч, төрийн албаны шалгалтад бэлтгэгч иргэд, төрийн албан хаагчдад зориулсан монгол хэл, бичгийн 4 удаагийн сургалтад 65 иргэд хамрагдсан байна. Мөн өөрийн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй томоохон аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийж бүтээгдэхүүний нэр, шошгыг үндэсний бичгээр бичих боломжийн талаар санал солилцож уг ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Багш” хөтөлбөрийн хүрээнд Цар тахлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, сурагчдыг хоцрогдолгүй сургах, цахим хичээлийг үр дүнтэй зохион байгуулах санаачилга гаргаж амжилттай зохион байгуулсан 35 багшийг шалгаруулан арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж, шагнаж урамшуулсан байна.

Мөн сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр “Эрүүл Эрдэнэтийн хүүхэд”, спорт, техник технологи, урлагийн боловсрол олгох чиглэлээр “Хүүхдийн хөгжил” , хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах чиглэлээр “Тэгш боломж” гэсэн 3 хөтөлбөр боловсруулсан бөгөөд 2022 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт 928 хүүхдийн суудалтай I сургуулийн өргөтгөл, 250 хүүхдийн суудалтай II сургууль, XVI сургуулийн спорт заал, Рашаант багийн 250 хүүхдийн сургууль, ХАА-н МСҮТ-ийн барилга, III сургуулийн хичээлийн I байрыг буулгаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар спорт заал бүхий 960 хүүхдийн сургууль шинээр барьж байгаа гэдгийг АИТХ-ын Зөвлөлийн хурлын үеэр холбогдох албаны хүмүүс хэллээ. Эдгээр сургуулийн барилгууд ашиглалтад орсноор багш ажиллагсдын сургалтын орчин сайжирч, сурагчдын анги дүүргэлт, ачаалал багасан юм.

Орхон ИТХ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.