Зохиогч: Эрхэм админ

Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс-2016” тэмцээнд оролцож явсан мисс, жүжигчин А.Баярцэцэг өдгөө 32 настай. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Зургийн баг маань намайг 30 гарсан харагдахгүй байна гэнээ” хэмээжээ. Түүний хувьд олны танил миссүүд дундаа боловсрол өндөртэй, олон мэргэжилтэй гэдгээрээ бусдаас ялгардаг. Тэрээр 2016 онд АНУ-ын Вашингтон хотноо болж, дэлхийн 119 орны гоо бүсгүйчүүд авьяас чадвар, ур ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдсөн. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг Монгол Улсын түүхэнд байгаагүй амжилт гаргаж, шилдэг 11-т багтаж чадсан юм. Харин 65 дахь удаагаа зохион байгуулагдсан “Дэлхийн мисс”-ийн титмийг Пуэрто Рико улсын мисс Стефани Дел Валле хүртсэн байдаг. Мөн…

Read More

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар мөн Нийтийн болон хувийн эзэмшлийн зам талбайд тээврийн хэрэгслийн зогсоолыг төлбөртэй ажиллуулах талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэв. Түгжрэл үүсэх нэг хүчин зүйл нь авто зогсоолын хүртээмж болон менежментийн асуудал гэж Нийслэлийн ЗДТГ үзэж байна. Энэ оны байдлаар Улаанбаатар хотод 615 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бол авто зогсоол 16,696 байгаа юм. Нийтийн болон хувийн хэвшлийн, орон сууцны, шинээр судлагдсан гэх мэт эдгээр зогсоолыг тээврийн хэрэгсэлтэйгээ харьцуулбал 1 зогсоолд 23 авто машин ногдож байна гэсэн үг. Хотын төвд зогсоолын хүрэлцээ муу байгаа нь түгжрэлийн шалтгаан болж байна гэж иргэдээс авсан судалгааны үр дүн гарчээ.  Тиймээс…

Read More

Загвар ертөнцийн цөөн хэдхэн топ моделийн нэг бол Э.Сэлэнгэ. Тэрбээр хэдэн жилийн өмнө дурлалт залуу Б.Одбаяраасаа Парисын гудамжинд гэрлэх санал хүлээн авч, 2014 онд анхны охиноо өлгийдөн авч байв. Тэгвэл тэд өчигдөр хуримаа нижгэр хийжээ. 2011 онд Топ модeль өргөмжлөл хүртсэн Э.Сэлэнгэ Б.Одбаяртайгаа 2013 оноос үeрхэж эхэлсэн юм.  Сайхан хосуудад аз жаргал хүсэж баяр хүргэe.

Read More

Дулааны улиралд аадар бороо орж, үер буусны улмаас гол мөрний усны түвшин нэмэгддэг. Ялангуяа энэ жилийн хувьд хур бороо ихтэй байгаа юм. Зуны дэлгэр цагт иргэдийн аялж зугаалах нь ихсэж, энэ хэрээр анхаарал болгоомжгүйн улмаас голын усанд осолдох эрсдэл ч мөн нэмэгддэг. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон холбогдох байгууллагууд хамтран аадар бороо орж, үер буусны улмаас болон аливаа үүдэн гарах аюул осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тухайлбал, иргэд голын усанд живэх, амиа алдахаас сэргийлж зургадугаар сарын 10-наас эхлэн өдөр бүр 10:00-20:00 цагийн хооронд Туул, Тэрэлж, Хэрлэн…

Read More

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын 2022 оны урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг оношилгоо энэ сарын 4-ний өдөр буюу ирэх Даваа гаригт эхэлнэ. Үзлэгтэй холбоотой бүх бэлтгэл ажил бүрэн хангагдаж буйг “Эрдэнэт медикал” эмнэлгийн үйл ажиллагаа хариуцсан орлогч Л.Туул мэдээллээ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн газарт харьяалагддаг ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хувь тогтоолгосон ажилтнууд болон нийт ажилтнуудаа эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамруулахад шаардлагатай тоног төхөөрөмж, урвалж бодис зэрэг материалууд бэлэн болжээ. Түүнчлэн байгалийн үзэгдлийн улмаас эвдрээд байсан комьпютер томографийн төхөөрөмжийг засварлаж, хэвийн горимд оруулсныг онцлов. Ингэснээр энэ удаагийн үзлэгт багтсан 18 багц шинжилгээ оношилгоо ямар нэг хүндрэл, хүлээгдэлгүй хийгдэх боломжтой болсон байна. 2022…

Read More

Дэлгэцийн урлагт өөрийн авьяас, гоо төрхөөрөө тодорч яваа жүжигчин Пунтик буюу Пүрэвжаргал өдгөө Баян-Өлгий аймагт аялж яваа. Баруун таван аймгийг үзэхээр аялал гарсан тэрбээр өөрийн цахим хуудаснаа хараалын үгсийг унаж, тааламжгүй байгаагаа илэрхийлсэн байна. Түүний хувьд тус аймагт анх удаагаа очиж буй бөгөөд байгалийн үзэсгэлэнг нүдээрээ харж, зүрхээрээ мэдрэхээр ийнхүү очсон ажээ. Пунтик хамгийн сүүлд “Дурсамж 1968” уран сайхны кинонд дүр бүтээгээд байгаа юм.

Read More

Монголд анх удаа акуа фитнессийг эхлүүлж байсан хүн бол “Aqua fitness” клубын захирал Б.Уянга буюу “усны гүнж” Ука. Энэ хүнийг танихгүй хүн бараг байхгүй биз ээ. Тэрбээр өчигдөр 45 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн бөгөөд өөрийн үүсгэн байгуулсан “Алтжин” дотуур хувцасны брэндийнхээ шоуг хийжээ. Түүний хувьд 45 настай ч, 20 настай охин мэт харагддаг. Түүний ийнхүү харагддагын нууц зөвхөн усан спорт биш гэнэ. Харин хоол хүнсэндээ анхаарлаа хандуулж, өдөрт цэвэр усыг их хэмжээгээр уудаг аж. Мөн тэрбээр чөлөөт цагаа ихэвчлэн дасгал, сургуулилт хийж өнгөрүүлдэг аж. Нэгэнтээ хэвлэлд ярилцлага өгөхдөө “Эмэгтэй хүн бүр гоо сайхан байх хэрэгтэй. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгээр амьдрал…

Read More

“Жигүүр гранд”-ын Д.Баттөрийн хамаг байдгаа барьж, сэтгэлийн жолоо алдарч явсан Онон хэмээх энэ бүсгүй өдгөө дөчин настай, дөрвөн хүүхдийн ээж. Бага залуугаараа дуудуулж явсан тэрээр өдгөө 40 насны босго алхаж буй. Гадаад, дотоодод харш сэлгэж явдаг тэрбээр дөрвөн хүүхдээс гадна дөрвөн нохой, хоёр муур өсгөдөг гэнэ шүү. Түүний том хүү нь гадаадад цэргийн сургуульд суралцдаг. Харин дунд хоёр охин нь монголын хамгийн үнэ төлбөртэй дунд сургуулийн ахлах, бага ангийн сурагч бол бага охин нь өдгөө 3 нас хүрч буй. Онон авхайн хувьд дөнгөж 20 насандаа нэр хүндтэй бизнесмен, барилгын магнет Д.Баттөрийн харцыг булааж, хайрыг татаж хоёр дахь амьдралын эзэн нь…

Read More

90-ээд оны топуудаас энэ цагт тодрон үлдсэн Э.Одгэрэл, Д.Болормаа, Ч.Мичидмаа нар 50 насны босго давсан хойноо реклам, клипний саналд дарагдаж, брэндийн нүүр царайгаар тодрон ид хаваа гайхуулж яваа. Топ Д.Болормаа үеийнхнээсээ арай эрт, 42 насандаа эмээ болсноос хойш намба сууж, хэсэг нам гүм амьдарсан. Өнгөрсөн хугацаанд “Монгол модель” агентлагаа ажиллуулж хөшигний ард олон шавь нар, мисс, моделиудыг мандуулж суугаа тэрээр өөрийн цахим хуудаснаа ид мандаж, тодорч явсан үеийнхээ торгон агшин хормыг нийтлэжээ. Хэн, хаанаас нь харсан түүнийг 50 нас хүрсэн гэхэд итгэхгүй л болов уу. Хувийн амьдралаа тэр бүр олонд дэлгэдэггүй түүний статус “сингль” хэвээр.

Read More

Universal англи хэлний сургалтын төвийн багш, үүсгэн байгуулагч гэдгээр нь анх танигдаж байсан Н.Амаржин нэгэн хэсэг Авьяаслаг Монголчууд шоунд Stand up Comedy төрлөөр оролцож, шилдэг тавд шалгардаг “Амаржий” байлаа. Харин одоо журамт багш, Comedy Lab клубын комедиан, энтерпренёр, сайхан нөхөр, бас сайн аав гэдгээрээ алдартай. Өдгөө дөнгөж 30 нас шүргэж яваа тэрбээр өчигдөр болсон нэгэн арга хэмжээний үеэр улс төрч С.Баярцогттой патер татуулж хэн нь хөгшин болохоо үзжээ. Энэ тухайгаа тэрбээр “Энэ хүн манай аавтай нас чацуу гээд боддоо. Хэн нь хөгшин байна вэ” хэмээн дагагч нараасаа асуужээ. Комедиан Н.Амаржингийн хувьд нэгэн хэсэг улс төрийн хүрээнийхнийг ихээхэн шүүмжилж дуугардаг байсан.…

Read More