Universal англи хэлний сургалтын төвийн багш, үүсгэн байгуулагч гэдгээр нь анх танигдаж байсан Н.Амаржин нэгэн хэсэг Авьяаслаг Монголчууд шоунд Stand up Comedy төрлөөр оролцож, шилдэг тавд шалгардаг “Амаржий” байлаа. Харин одоо журамт багш, Comedy Lab клубын комедиан, энтерпренёр, сайхан нөхөр, бас сайн аав гэдгээрээ алдартай.
Өдгөө дөнгөж 30 нас шүргэж яваа тэрбээр өчигдөр болсон нэгэн арга хэмжээний үеэр улс төрч С.Баярцогттой патер татуулж хэн нь хөгшин болохоо үзжээ.
Энэ тухайгаа тэрбээр “Энэ хүн манай аавтай нас чацуу гээд боддоо. Хэн нь хөгшин байна вэ” хэмээн дагагч нараасаа асуужээ.
Комедиан Н.Амаржингийн хувьд нэгэн хэсэг улс төрийн хүрээнийхнийг ихээхэн шүүмжилж дуугардаг байсан. Гэвч улс төрийн сонгууль дуусав уу, үгүй юу тэр сэдвээр “сэвэх”-ээ больсон юмдаг.