Сүүлийн үед залуусын дунд “Од” болоод буй Тоонот рекордсынхон өнгөрсөн хавраас эхлүүлэн соёлыг түгээхээр улсынхаа өнцөг булан бүрд очиж өөрсдийн уран бүтээлээ танилцуулж байсан. Тэгвэл тэд энэ сарын 9-нд Сүхбаатарын талбайд “Toonot 21×21” төслийн хаалтын тоглолтоо хийх гэж байна. Үүнтэй холбоотойгоор тэд САЙН ҮЙЛСИЙН АЯН хийхээр төлөвлөжээ.
Тоглолтыг ТВ8 телевизийн эфир болон TOONOT RECORDS, TV8 MONGOLIA хуудсуудаар ШУУД дамжуулах бөгөөд интернет холболттой аль ч газраас иргэн та хандивын аянд нэгдэж болох аж.
Таны өгсөн хандивыг бид “Лантуун дохио” ТББ “Ид шидийн орон”-той хамтран нэг ч төгрөгийн шимтгэлгүйгээр 100 хувь сайн үйлсийн аянд зарцуулна. Данс хөтлөлтийг шилэн байдлаар КАПИТРОН БАНК-тай хамтран нийтэд ил тод зарлах юм байна.
Хандивын данс 9-р сарын 9нд 20:00 цагаас нээгдэж оройны 00:00 цагт хаагдана.