Зохиогч: Эрхэм админ

СУИС-ийн багш, жүжигчин С.Болормаа өнгөрсөн жилийн өдийд Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан бол өчигдөр 100 хувийн үнэлгээтэйгээр докторын зэрэг хэмжээлжээ. Энэ тухай түүний төрсөн дүү МУГЖ С.Болд-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа бичсэн байна. Үзэгчид түүнийг “Содура” уран сайхны киноны удганы дүрээр сайн мэдэх биз. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, С.Сугар агсны үйл хэргийг үргэлжлүүлж яваа түүнийг УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэний төрсөн эгч гэдгээр нь хүмүүс сайн танина. Тэрбээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Ээж маань тайзан дээр бүжиглэж байхад хэвлийд нь би байсан гэж хэлдэг юм. Тэгээд бодоход би их эртнээс урлагийн хэмнэлд автаж эхэлсэн байгаа юм. Багаасааа театрын ертөнцөд амьдарч түүнийг…

Read More

Залуу жүжигчин, “Эх орон” телевизийн хөтлөгч О.Цэнгэл, “Universe Best Songs” тэмцээний шилдэг оролцогч Г.Мишээл нар 2019 онд анхны хүүхдээ өлгийдөн авч байв. Тэгвэл тэд тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөх гэж байгаагаа сошиал найзууддаа дуулгажээ. Тэдний хувьд гурван жил хэртэй үерхэж, дотносон анхны хүүхдээ өлгийдөж байсан. Тухайн үед дуучин Г.Мишээл өөрийн цахим хуудаснаа “Ингээд гурвуулаа боллоо доо. Бяцхан хөөрхөн гүнж маань аав ээждээ хүрээд ирлээ. Чамаараа маш их бахархлаа, маш их баярлалаа. Бүх эмч, сувилагч нартаа баярлалаа ” хэмээн бичиж байлаа. Хосууддаа аз жаргал сайн сайхныг ерөөе.

Read More

Адель жин хаясан түүхээ олноос нууж байсан юм. Түүний энэхүү өөрчлөлтийг олон нийт зөвхөн бусдын зурагт багтсанаар л харж байсан гэж хэлж болно. Дуучин бүсгүй саяханaaс зургаа инстаграм хуудсандаа хийх болсон. Ойролцоогоор 45 кг жин хасаад байгаа Аделийн шинэ төрхийг шүтэн бишрэгчид нь сэтгэл хангалуун хүлээн авч байна.

Read More

“Монсуль” ХХК нь улс орон даяар тархаад байгаа ковид-19 цар тахлын хүнд үед шатахууны тасалдал үүсгэхгүйн төлөө хичээн ажиллаж буйгаа мэдэгдэж, шатахууныг хязгаарлалтгүй олгохоо мэдэгджээ. Тодруулбал тэд хэлэхдээ: “Бид нийгмийн хариуцлагын хүрээнд бүх ШТС-уудаараа бүх төрлийн автобензинийг ямар нэгэн хязгаарлалтгүй хэвийн олгож эхэллээ” гэжээ.

Read More

Жүжигчин Ш.Жавхлан Жүжигчин Ш.Жавхлан хошин урлагийн “Маск продакш”-нд олон жил ажиллаж байгаа. Тэрээр оюутан ахуй насандаа жүжигчин, дуу оруулагч Н.Ялалттай анхны амьдралаа эхлүүлж байжээ. Хөөрхөн нүд, эгдүүтэй инээдээрээ үзэгчдийн танил болсон Ш.Жавхлан хөөрхөн хүүтэй болсон ч жүжигчин залуутай удаан хамт амьдраагүй гэдэг. Харин хүүгээ байнга аавтай нь уулзуулж, холбоотой байлгадаг жүжигчин бүсгүй өнгөрсөн жилээс хоёр дахь амьдралаа зохиосон. Дуучин Эрдэнэтунгалаг Нэгэн цагт Улсын начин Сэр-Одтой амьдрал холбож явсан дуучин бүсгүй мөн л амьдралаа хоёр тийш болгож, охинтойгоо үлдсэн. Анхны нөхөртөө зориулан “Хайрлаарай” хэмээх дуу дуулсан нь хайр сэтгэлийн шархаа дуу болгосон гэдэг. Хосуудын хамтын амьдрал төдийлөн удаан үргэлжлээгүй ч хөөрхөн…

Read More

Single ladies киноны гуравдугаар ангийн шинэ дүр болох Хадаанд жүжигчин Б.Сансармаа тоглосон. Одоогоос 10 гаруй жилийн өмнө МҮОНТ-д хөтлөгчөөр ажилладаг байсан тэрээр эргэн олны өмнө гарахдаа төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн байдаг. АНУ-д багагүй хугацаанд ажиллаж амьдарсан тэрээр өнгөрсөн оны сүүлчээр эх орондоо ирсэн. Өөрийн дагагч фенүүддээ зөв хоололт дасгал хөдөлгөөнийг цахим хуудсаараа дамжуулан уриалдаг. Тэгвэл өдгөө Өмнөговь аймагт зураг авалт нь явагдаж буй “Тал нутгийн зомби” киноны зураг авалтын стори хийх үедээ буруу зуршлаа санаандгүй харуулжээ. Тэрээр та м х итатдаг…

Read More

Эрдэнэт үйлдвэр хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд нийгмийн чиглэлийн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн түүхэн замнал, үе үеийн шилдэг тэргүүний ажилтнууд, хамт олны түүх, үйлдвэрлэлийн техник технологи, хамтын ажиллагаа, ололт амжилт, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжлийн түүх, уламжлалыг харуулсан орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэл, залуу хойч үе, хүүхэд багачуудад танин мэдэхүйн чухал ач холбогдол бүхий хариуцлагатай уул уурхайн жишиг музейн төсөл юм. Тус музейн нээлтийн ажиллагаа өнөөдөр болж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын ажлын багийн гишүүд оролцлоо. Монгол Улсын уул уурхайн салбарын бүхий л цаг үеийн хөгжил дэвшлийг түүхэн баримт, гэрэл зургаар баяжуулан үзүүлсэн…

Read More

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж буй Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын бүрэлдэхүүн Эрдэнэт үйлдвэрт болон үйлдвэрийн газрын зарим ажилтнуудад Засгийн газар, ТӨБЗГ-ын шагнал гардуулав. Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг хөдөлмөр бүтээл, ажил үйлсээрээ манлайлж, цар тахлын хүндрэлтэй нөхцөлд айл өрх, аж ахуйн нэгжүүдэд учирч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад үзүүлж байгаа дэмжлэг, хүчин чармайлт хамт олны хичээл зүтгэлийг үнэлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын “Хүндэт өргөмжлөл” дурсгал болгон хадгалуулсныг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн гардан авлаа. Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын “Өргөмжлөл”-ийг Ус хангамжийн цехийн тоног төхөөрөмжийн засварчин Д.Эрдэнэбаяр, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн тэргүүлэх физикч инженер…

Read More

Орхон аймгийн БОЭТ-д 560.0 сая төгрөгийн өртөг бүхий хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтанд орлоо. Үйлдвэр ашиглалтад орж хүчилтөрөгчөө эмнэлэг өөрөө үйлдвэрлэж эхэлснээр эдийн засгийн хувьд хэмнэлт гарч, хүчилтөрөгчийн тасалдалтгүй болох давуу талтай. Гурвалсан систем бүхий үйлдвэр нь эмнэлгийн 9 тасаг болон Ковид 19-ийн тусгаарлалтын улаан бүсэд суурилагдсан. Бэсрэг үйлдвэр нь цагт 12 м3 хүчилтөрөгч үйлдвэрлэж 12 цагт 24 ширхэг баллоныг цэнэглэх хүчин чадалтай. Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан уг үйлдвэрийн гүйцэтгэгч компаниар “Нью терравокс” ХХК, “Питрохими” ХХК ажиллалаа.

Read More

Өвөрхангай аймгийн сумдын байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн албан хаагчид хамтран хууль бус ан агнуур, мах түүхий эдийг худалдаалах зөрчлийг таслан зогсоох үзлэг, шалгалтыг  7-11 сар хүртэл хугацаанд зохион байгуулж байна. Хархорин, Бат-Өлзий, Уянга, Тарагт, Хайрхандулаан, Богд, Баруунбаян-Улаан, Арвайхээр, Зүүнбаян-Улаан сумдад 2021 онд нийт хууль бусаар тарвага агнасан, мах түүхий эдийг ашиг олох зорилгоор олон тоогоор худалдаалсан, тээвэрлэсэн 26 зөрчлийг илрүүлж, зөрчил үйлдсэн 24 иргэнд нийт 3.570.000 төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчин учирсан хохирлын 23.576.000 төгрөгийг нөхөн төлүүлж, 91 тарваганы нойтон мах, 20 ширхэг калибр бууг тус тус хурааж зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна. Хяналт шалгалт үргэлжилж…

Read More