Зохиогч: Эрхэм админ

“Одоо”, “Хавар”, “Анзаарахгүй” зэрэг дуунуудаараа сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдоод байна. Энэ өвчин нь Монголдоо эмчлэгдэх боломжгүй байгаа бөгөөд маш яаралтайгаар чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг нэн даруй хийх шаардлагатай байгаа юм.. Г.Төгөлдөр (Lil Thug E) нь уран бүтээлийнхээ үг болон аяыг өөрөө гардан бүтээж, доторх ертөнцөө бүхэлд нь тольдон харуулсан хурц шийдэмгий үгс, сэтгэлийн гүнээс нь ундран гарах уран яруу шүлгээрээ сонсогч түмний зүрх сэтгэлд шууд хүрсээр ирсэн нь урлагийн ертөнцөд цоо шинэ өнгө төрхийг нэмсэн билээ. Үүгээр ч зогсохгүй олон арван хамтлаг дуучдын хит…

Read More

Анхны амьдралдаа алда ж оно ж, үр хүүхдээ бодон хэсэг хугацаанд ганц бие амьдарч байсан олны танил бүсгүйчүүдийн хэн хэн нь дахин хайртай учирсныг тоймлон хүргэе. Жүжигчин Ч.Ундрал Жүжигчин, дуучин,хөтлөгч гээд салбар бүрт өөрийгөө сорьж хөдөлмөрлөж яваа Ч.Ундрал ганц бие ээж болсон. “Hero”-гийн Ч.Ундрал найруулагч Баатараас са лж  хэсэг хугацаанд хүний нутагт ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн. Ирсэн даруйдаа ажилдаа эргэн орж өөрийн гэсэн сургалтын газрыг нээсэн. Тэрээр одоогоос дөрвөн жилийн өмнө өөрөөсөө 10-аад насаар дүү Даваа гэх залуутай хамтран амьдарч ханийн жаргал эдэлж буй. Түүний нөхөр нь “Хит” нэвтрүүлэгч Давааням агсны ганц хүү гэсэн шүү. Жүжигчин Б. Мишээл…

Read More

Хуучнаар “Синчи-Ойл” нэрээ сольж “Супер-92” нэртэй болсон шатахуун түгээх станц кг тутам нь 15 мянган төгрөгийн үнэтэй мах худалдан авсан иргэнд л шатахуун нийлүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, 40 л шатахуун тус колонкоос худалдан авах эрх авахын тулд эхлээд мах худалдан авах ёстой гэнэ. Иргэдийн мэдээлж буйгаар, тор тороор нь мах худалдан авсан иргэний банкыг дүүргэх бензин худалдан авах эрхийг олгож байгаа аж. Иргэд дор хаяж 40 мянган төгрөгт борлуулж буй махыг нь худалдан авах ёстой аж.

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих ажлыг эхлүүлэх гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Сүүлийн хэдэн арван жилд уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж байна. Үүний учир шалтгааныг зөв оношлох нь хорт үр дагаврыг арилгах…

Read More

Монголын толгой баячуудын хүүхдүүд болох “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэнгийн хүү Бадрахжаргал, АПУ-ын П.Батсайханы хүү Гантиг нар үй зайгүй найзууд. Өөрсдийн зиндаагаараа бусдаас ялгарах дуртай тэд өөрсдийнхөө “Сөрөг” шинжилгээний хариуг гайхуулав. Түргэвчилсэн оношлуулаар өөрсдийгөө үзээд короновирусын халдваргүй, дархлаа сайтай байгаагаа цахим хуудаснаа илэрхийлжээ.

Read More

Жүжигчин Б.Ариунчимэгийг Ари нэрээр сошиал хэрэглэгчид андахгүй. Анхны амьдралаа жүжигчин Бидотой эхлүүлж, охид бүсгүйчүүдийн мөрөөдлийн хуримыг тэд хийж байв. Гэвч хуримын нэг жилийн ой болоогүй байхад гэр бүлээс гадуурх харилцаа, хардалтын улмаас Б.Ариунчимэг нөхрөө орхисон. Энэ бүхэндээ ч одоо талархалтай ханддаг гэсэн. Тэрээр нөхрөөсөө салсныхаа дараа номонд ихээхэн дурлах болсон бөгөөд хаана шинэ, сонирхолтой ном байна тэр бүгдийг олж уншдаг гэдгээ “гайхуулдаг”. Хэдхэн сарын өмнө дахин үрийн зулай үнэрлэсэн тэрээр үе тэнгийн даруухан залууг хоёрдахь амьдралын эзнээрээ сонгосон.

Read More

“Бөртэ үжин”, “Бууз”, “Миний пүүз”, “Баяны дэвсгэ p” зэрэг уран бүтээлүүдээр нь манай залуус реппер Цэцэ-г андахгүй. Түүний үүсгэн байгуулсан “Vanquish” хамтлаг хэрэв дуулж байсан бол энэ жил 17 нас хүрэх байжээ. Реппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэг 1988 оны 4-р сард мэндэлжээ. Түүний аав нь цахилгааны инженер, ээж нь орос хэлний багш мэргэжилтэй. Нэг эгчтэй айлын бага хүүхэд. Айлын бага хэдий ч эрх биш харин ч эгчийнхээ ах шиг л байдаг хэмээж байсан удаатай. Тэрээр бага насныхаа талаар “Би багадаа 40 мянгатад өвөө, эмээ дээрээ өссөн. Өвөө маань монгол хэлний мундаг багш хүн байсан. Өвөөгийн хайртай зээ хүү байлаа. Өвөөгийнхөө ачаар…

Read More

МАК-ийн Ерөнхийлөгч буюу Гүйцэтгэх захирал Н.Цэлмүүн ажилдаа оржээ. Энэ тухайгаа “Амаргүй ч ажилдаа дуртай” хэмээн бичжээ. Түүний хувьд анхны амьдралаа Цолмон гэх залуутай эхлүүлж, хүүтэй болсон. Хүү нь өдгөө ноён Б.Нямтайшир өвөө, Хулан эмээ хоёртойгоо амьдардаг бөгөөд энэ жил 14 настай. Хоёрдахь амьдралаа УИХ-ын гишүүн С.Батболдын том хүү Б.Баттүшигтэй 2017 онд эхлүүлж, нижгэр хурим хийсэн. Түүнээсээ хойш хоёр ойрхон хүүхэд төрүүлсэн. Н.Цэлмүүн бага насныхаа тухай дурсахдаа “Хүүхэд насаа ахтайгаа л хамт өнгөрүүлсэн. Манайх хамаатан садан цөөн болохоор аав ээжийг ажилтай үед ахтайгаа л хамт байна. Ах намайг харж хамгаална, хооллож ундална, бүр найзуудтайгаа уулзахдаа ч үргэлж дагуулж явна. Би ч…

Read More

Ардчилсан намын бүлгийг задлаж, Ардын намынхантай эсрэг МАНАН-гийн эсрэг жагсаал зохион байгуулж явсан Ж.Батзандан шагналаа авч Австрали улсад суух Элчин сайдын яамны зөвлөхөөр томилогдсон. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө энэ албан тушаалаа цөллөгтэй жишиж явдгаа нуусангүй, нүүр номдоо цөллөгийн газрын “тэмдэглэл” бичиж олны анхаарлыг өөртөө татаж байв. Тэгвэл өнөөдөр тэрээр Элчин сайдаар очоогүй, энэ албан тушаалаа “чамалж” байгаагаа илэрхийлж “Миний бие Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх эрхийнхээ хүрээнд өөрийн сошиал платформуудаараа дамжуулан нийтлэл, мэдээлэлүүд тогтмол хүргэх болно. Мөн миний бие Монгол улсын Элчин сайд биш, харин хууль, улс төр, эдийн засаг, нийгмийн судлагаа хариуцсан Зөвлөх нэртэй ажилтан болохыг зөвөөр…

Read More

Дунд сургуулийн сурагч байхаасаа кино найруулагчийн хараанд өртөж “Хэцүү анги” олон ангит киноны Гэрэлээгийн дүрээр олонд танигдсан бүсгүй бол мисс Б.Бадамцэцэг. Шүдний эмч мэргэжилтэй энэ бүсгүй гоо үзэсгэлэнгээ ид гялбуулж явахдаа үе тэнгийн Алтаншагай гэх залуутай нижгэр хурим хийж, олон залуусын сэтгэлд шарх үлдээсэн. Тэрээр өдгөө хоёр хүүхдийн ээж болсон ч, эр нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа. Нэгэн хэсэг карьераа орхиод байсан тэрээр сүүлийн үед олны өмнө ил гарч, компаниудын нүүр царай болж карьераа үргэлжлүүлэх болсон. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө амжилтад санаа тавих болсон. Тэгвэл тэрээр нэгэн фенийхээ “Сэтгэл гутра л д  орж байсан уу. Яаж даван гарсан бэ” гэх асуултад…

Read More