Жүжигчин Б.Ариунчимэгийг Ари нэрээр сошиал хэрэглэгчид андахгүй. Анхны амьдралаа жүжигчин Бидотой эхлүүлж, охид бүсгүйчүүдийн мөрөөдлийн хуримыг тэд хийж байв.
Гэвч хуримын нэг жилийн ой болоогүй байхад гэр бүлээс гадуурх харилцаа, хардалтын улмаас Б.Ариунчимэг нөхрөө орхисон. Энэ бүхэндээ ч одоо талархалтай ханддаг гэсэн. Тэрээр нөхрөөсөө салсныхаа дараа номонд
ихээхэн дурлах болсон бөгөөд хаана шинэ, сонирхолтой ном байна тэр бүгдийг олж уншдаг гэдгээ “гайхуулдаг”. Хэдхэн сарын өмнө дахин үрийн зулай үнэрлэсэн тэрээр үе тэнгийн даруухан залууг хоёрдахь амьдралын эзнээрээ сонгосон.