Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

    05/08/2025

    “Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

    05/08/2025

    ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

    05/08/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Ж.Батзандан: Би Элчин сайд биш зүгээр л зөвлөх нэртэй ажилтан
Папарацци

Ж.Батзандан: Би Элчин сайд биш зүгээр л зөвлөх нэртэй ажилтан

Эрхэм админBy Эрхэм админ09/23/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Ардчилсан намын бүлгийг задлаж, Ардын намынхантай эсрэг МАНАН-гийн эсрэг жагсаал зохион байгуулж явсан Ж.Батзандан шагналаа авч Австрали улсад суух Элчин сайдын яамны зөвлөхөөр томилогдсон.


Тэрбээр хэдхэн хоногийн өмнө энэ албан тушаалаа цөллөгтэй жишиж явдгаа нуусангүй, нүүр номдоо цөллөгийн газрын “тэмдэглэл” бичиж олны анхаарлыг өөртөө татаж байв.

Тэгвэл өнөөдөр тэрээр Элчин сайдаар очоогүй, энэ албан тушаалаа “чамалж” байгаагаа илэрхийлж “Миний бие Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх эрхийнхээ хүрээнд өөрийн сошиал платформуудаараа дамжуулан нийтлэл, мэдээлэлүүд тогтмол хүргэх болно. Мөн миний бие Монгол улсын Элчин сайд биш, харин хууль, улс төр, эдийн засаг, нийгмийн судлагаа хариуцсан Зөвлөх нэртэй ажилтан болохыг зөвөөр ойлгоно уу. Гадаадад зөвхөн томилогдсон элчин сайд л Монгол улсыг албан ёсоор төлөөлнө. Судлаач, зөвлөх төлөөлөхгүй гэдгийг ч энэ дашрамд дуулгая” гэжээ.
Ж.Батзандангийн “энтертайментынхаа” хөлсөнд авсан энэхүү алба нь дипломат албанд зүтгэж яваа олон хүний нэг насны мөрөөсөл байдаг. Зарим нь насаараа ийм албыг мөрөөдсөөр тэтгэвэртээ гарах нь бий. Харин Ж.Батзандангийн хувьд бол ердөө цөллөг төдий алба болсон нь харамсалтай. Элчин зөвлөхөө цөллөг гэж бодож байгаа хүн иргэдийнхээ төлөө үйлчлэх нь юу л бол.
Монголын дипломат албыг “бэлгийн морь” болгож хувиргасныхаа гоочлол,

доромжлолыг Монголын төр захын нэгнээс амсаж байна. Монгол Улсаас Австралид суугаа Элчин сайдаар Б.Чулуунхүү ажилладаг. Түүний томилгоот хугацаа ирэх жил дуусна. Тиймээс суудлыг нь авахаар Ж.Батзандан “унжаад байхаар унаад өгөөсэй” гэх нь холгүй хүлээж суугаа гэх бор шувуу ч нисэх болсон.

Түүнчлэн Ж.Батзандангийн жолоочоор ажиллаж байсан н.Ганхөлөг гэх залууг УБТЗ-ын Худалдааны албаны даргаар томилсон гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ нь Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилладаг. Тиймээс дүүгийнхээ жолооч хийж явсан залууг том дарга болгож “дэвшүүлсэн” гэх. Ийнхүү дарга нь тэнд “цөллөгт” ядарч явсан ч жолоочоо хувь нийлүүлсэн компанийн худалдааг хариуцсан дарга болгон аархаж байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: НАЙЗ ОХИНОО ХӨНӨӨГӨӨД ӨӨРИЙГӨӨ БООМИЛСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ

05/05/2025

6-р сарын 1-нээс Улаанбаатар 14 хотод хуваагдаж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөнө

05/05/2025

Д.Уранзаяа ганц бие бүсгүйчүүдийн жишгийг дагаж нүцгэлэв

05/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.